Tuesday, November 17, 2015

ҮЕ ҮЕИЙН МАНЛАЙЛАГЧ НАРТАА БАЯРЛАЛАА

Хувийн хэвшлийн анхны Отгонтэнгэр Их сургууль оюутан залуучуудынхаа сурах үйл явцад нь дэмжлэг үзүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2003 оноос эхлэн үүсгэн байгуулагч Д.Оюунхоролын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Жил бүрийн оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр зохион байгуулагдаг “Манлайлагч” ёслолын ажиллагааны үеэр хоёр улирал дараалан онц сурсан оюутанд дараа улирлын сургалтын төлбөрийн 25 хувь, дөрвөн болон түүнээс дээш улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутанд 50 хувийн хөнгөлөлт эдлүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрөөр “Манлайагч 2015” ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Ёслолын ажиллагааг гурван үе шаттай зохион
байгуулсан ба А үнэлгээтэй суралцаж сургалтын төлбөрийн тэтгэлэг хүртэх эрх бүхий оюутнуудад эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаагаар эхлэв. Энэ хичээлийн жилд 25 хувийн тэтгэлэг хүртсэн 13 оюутан, 50 хувийн тэтгэлэг хүртсэн 15 оюутан эрхийн бичгээ гардан авлаа. Мөн амжилттай суралцсан оюутнуудын эцэг эхэд нь сургуулийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавяат багш, доктор, профессор Д.Оюунхоролын талархалын захидлыг илгээх бөгөөд төгссөн ЕБС-д  нь оюутнаа алдаршуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.  Энэхүү ёслолын ажиллагааг зохион байгуулж эхэлснээс хойш өдгөө 825,154,200 төгрөгийн мөнгөн тэтгэлгийг оюутан залуучууддаа өгчээ. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан олон арван төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн яваа нь өдгөө ч бидний бахархал болсоор байгаа билээ. 
Ёслолын үйл ажиллагааны хамгийн торгон мөч бол “Манлайлагч 2015”-аар шалгарсан оюутнуудаа тодруулах байлаа. Манлайлагчдаа дөрвөн номинациар тодруулдаг бөгөөд оны шилдэгийн шилдэгээр нэг оюутан шалгаруулдаг уламжлалтай.
Манлайлагч Хамт олон. Өнгөрсөн хичээлийн жилд хийсэн ажил, анги хамт олны идэвх оролцоо, урлаг спорт, сурлагын амжилт зэрэг олон үзүүлэлтээр  ОТИС-ын 50 гаруй ангиас “Манлайлагч хамт олон-2015” хүндэт өргөмжлөлийн эзнээр Б.Энхбаяр багштай Эрх зүйн 2В, Б.Зоригтхүү багштай Хятад хэлний орчуулагчийн 3А, Ө.Амгалан багштай Олон улсын худалдааны менежментийн 4-р ангиуд бусдыгаа манлайллаа. 
Манлайлагч удирдагч оюутан. Анги хамт олон, оюутан залуусыг удирдан чиглүүлж, үлгэрлэн дагуулах хүндхэн албыг нэр төртэй биелүүлж ирсэн оюутнуудаа алдаршуулдаг уламжлалын дагуу ОУЭЗ 3б  Г.Ариунжаргал, ААЭЗ 4б Д.Мөнхбаяр, Англи хэлний багшийн 3б  Ж.Тэгшжаргал, НББ 3б  Г.Гандаваа нар “Манлайлагч удирдагч” оюутнууд боллоо.
Урлаг, спортын манлайлагч оюутан. Урлаг спортын онцгой амжилт гарган өөрийнхөө болоод сургуулийнхаа нэрийг өндөрт өргөн яваа олон арван оюутан бидний дунд бий. Тэднийхээ амжилтаар бахдаж алдаршуулан сурталчлах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилээс энэ номинацийн эзнийг тодруулдаг болсон билээ. “Урлаг спортын манлайлагч 2015”-ын эзнээр ОУЭЗ 3б Ч.Нансалмаа, Сэтгүүлзүйн 2 А.Даваадэмбэрэл, Санхүү 4 Э.Баасандорж нар тодорсон юм. Оюутан Э.Баасандорж яг энэ мөчид Азийн футзаалын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийн гарааны тоглогчоор оролцож ялалт байгуулсаар байна. 
Манлайлагч тэргүүний оюутан. Үеийн олон нөхдөө сурлага хөдөлмөр, урлаг спорт, судалгаа шинжилгээний ажлаар манлайлан тэргүүлсэн “Манлайлагч тэргүүний оюутан 2015”-ын эздээр ААЭЗ 4а Б.Анударь, Сэтгүүл 4 Э.Анхбаяр, ОУХМ 4 П.Буман-Аюуш нар тодорлоо.
Бүтэн жилийн турш хийсэн бүтээсэн ажил, гаргасан амжилтаараа үе тэнгийн оюутнуудаа манлайлсан Олон улсын худалдааны менежментийн 4-р ангийн оюутан Пүрэвсүрэнгийн Буман-Аюуш “ОТИС-ын шилдэгийн шилдэг оюутан 2015” хүндэт цом, өргөмжлөлийн эзэн боллоо. Шилдэг оюутан П.Буман-Аюуш өөрийн хэлсэн үгэндээ “Өдий зэрэгт хүргэсэн багш нартаа, жинхэнэ өрсөлдөгч байж чадсан анги хамт олон оюутан залуусдаа, мөн намайг ийм ажилтанд хүрч болдог юм байна гэж итгэл сэтгэл өгсөн үе үеийн төгсөгч манлайлагч нартаа баярлалаа” хэмээн хэлсэн юм. 
“Манлайлагч оюутан 2015” ёслолын ажиллагааны хүрээнд ОТИС-ын анхны төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийн эзэддээ эрхийн бичиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо. 1995 онд 01 дугаартай анхны дипломыг өвөртлөн төгсөж байсан ОТИС-ын ректор доктор Н.Энхзаяа оюутан залуучуудын сурах идэвх санаачлагыг хөхиүлэн дэмжих зорилгоор энэхүү тэтгэлгийг санаачилсан бөгөөд ОУЭЗ 3 ангийн оюутан Ч.Нансалмаа, Сэтгүүлзүйн 4 ангийн оюутан Э.Үүрцайх нарт 1,000,000 төгрөгийн эрхийн бичиг гардууллаа. 
Ирэх жилийн амжилт яг өнөөдрөөс эхэлж байна. Энэ хичээлийн жилд амжилт бүтээлээр дүүрэн байж ирэх жилийн “Манлайлагч оюутан-2016”-аар баяртай уулзацгаая. Оюутан бүхэнд боломж бий. Түүнийгээ дайчилж хичээж л чадвал амжилтанд хүрдэгийг өнөөдрийн манлайлагчид бидэнд харуулж чадлаа. Ирэх жилийн манлайлагч ТА ч байж болно.








































1 comment:

  1. itu yang baju putih cantik banget

    Obat Disfungsi ereksi mujarab jual Obat Impotensi
    Klakson untuk segala kendaraan jual klakson telolet
    blog ku meitri iseng nulis
    Blog pribadikau blog kesehatan

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам