Tuesday, April 7, 2015

“MOCK TRIAL” 2015 ТЭМЦЭЭНД ОТИС-ийн оюутнууд тэргүүллээ

Энэхүү тэмцээн нь
- Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн
- Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн
- Эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн 
гэсэн 3 төрлөөр 2015 оны 04 сарын 04-ны өдрөөс 2015 оны 04 сарын 05-ны өдрүүдэд МонголУлсын Их сургуулийн Хуульзүйн сургууль дээр эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээн. Отгонтэнгэр их сургууль дээр иргэний болон захиргааны хэргийн 2 шүүхийн мэтгэлцээний тэмцээнүүд зохион байгууллагдав.
Тус тэмцээнд дээрхи 3 чиглэлээр Хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг найман их дээд сургуулийн 24 баг буюу нийт 144 оюутан оролцож оюун ухаан, ур чадвараа сорьлоо. Үүнд:
1. Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургууль
2. Хууль сахиулахын их сургууль
3. Отгонтэнгэр их сургуулийн Хууль Зүйн сургууль
4. Шихихутаг Хууль Зүйн дээд сургууль
5. Их Засаг Олон Улсын Их сургууль
6. Билэг дээд сургууль
7. Улаанбаатар Их сургууль
8. Орхон Их сургууль
Тэмцээний явц, үр дүн

Иргэний хэргийн шүүхийн мэтгэлцээн
Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн баг 1 дүгээр шатанд Их засаг Олон улсын их сургуулийн багийг онооны илт давуугаар, 2 дугаар шатанд Шихихутаг Хууль Зүйн дээд сургуулийн багийг тус тус ялж, Тэргүүн байрны төлөөх тэмцээнд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн багтай тоглож дэд байрт шалгарав.
Нэгдүгээр байранд Монгол Улсын Их Сургуулийн баг, Дэд байранд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн баг шалгарав.
Захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээн
Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн баг 1 дүгээр шатанд Хууль Сахиулахын Их сургуулийн багийг илт давуу оноогоор ялж, 2 дугаар шатанд Их Засаг Олон Улсын Их Сургуулийн багийг онооны илүүгээр ялж, Тэргүүн байрны төлөөх тэмцээнд Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн багийг онооны илт давуугаар ялж тэргүүн байранд шалгарав.
Нэгдүгээр байранд Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн баг, Дэд байранд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн баг шалгарав.
Эцсийн нийлбэр оноогоор
Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургууль /Иргэн, Эрүүгийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнд тус тус тэргүүнбайр, Захиргааны шүүхийн мэтгэлцээний тэмцээнд дэд бай рэзэлж багаараа “MOCK TRIAL” 2015 тэмцээний тэргүүн байрт
Отгонтэнгэр Их сургуулийн Хууль Зүйн сургууль /Захиргааны шүүхийн мэтгэлцээний “MOCK TRIAL” 2015 тэмцээний тэргүүн байр, Иргэний шүүхийн мэтгэлцээнд дэд байрт шалгарч багаараа“MOCK TRIAL”2015 тэмцээнд дэд байрт шалгарав.
2015 оны 04 сарын 06-ны өдөр Монголын Хуульчдын Холбоондээр Шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж С.Эрдэнэболор багштай захиргааны багийн хамт олон MOCK TRIAL 2015 тэргүүн байрны цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар, Р.Очирбал багштай Иргэний багийн хамт олон “MOCK TRIAL” 2015 тэмцээний дэд байранд шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнагдав.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт багш, оюутан залуусдаа цаашдынх нь сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!




No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам