Tuesday, March 24, 2015

СӨБ-ын сургалтын цөм хөтөлбөрийн шинэчлэл

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн Сурган Хүмүүжүүлэх Сэтгэл Судлалын тэнхмээс санаачилан сургуулдийн өмнөх насны боловсролын багш бэлтгэдэг хувийн их, дээд сургуулийн багш нар, зарим цэцэрлэгийн багш нарыг хамруулан Багш бэлтгэх тогтолцооны чанарыг сайжруулах чиглэлийн хүрээнд “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ЦӨМ ХӨТӨЛБӨР” сэдэвт 2 өдрийн сургалтыг 2015 оны 3-р сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулав.

Сургалтанд 30 орчим багш хамрагдаж сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, арга зүйн асуудал, сургалтанд ашиглахад анхаарч хэрэгжүүлэх зүйл, заалтын талаар шинэ мэдээлэл өгч, туршлага солилцлоо.
Сургалтанд оролцогчдод сургалтын стандарт хөтөлбөр, үнэлгээний шинэчлэлийн дэд багийн ахлагч Н.Норжхорлоо, тус багийн гишүүн Ж.Жагарсүрэн, Нийслэлийн боловсролын газрын Сургалт заах арга зүйн мэргэжилтэн З.Болормаа нар хичээл зааж, харилцан ярилцаж, тулгамдсан асуудлаар санал солилцов.
Энэ сургалт нь БШУ-ны сайдын 2013.08.28-ны өдрийн А/327 тоот тушаалаар батлагдсан "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлого"-д хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүлэхээр тусгасан нь сургуулийн өмнөх боловсролын багшийг бэлтгэх сургалтын агуулгад зайлшгүй шинэчлэлт хийх болсонтой холбогдуулан зохион байгуулагдсанаараа ихээхэн ач холбогдолтой болсныг сургалтанд хамрагдагсад хэлж байлаа. 
Энэхүү цөм хөтөлбөр нь 2015-2016 оны хичээлийн жилээс үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх юм байна. 
Тус сургалтын гол агуулга нь "СӨБ-ын сургалтын зохион байгуулалтын хэлбэр, хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ, түүний нарийвчилсан бүтэцтэй танилцах, үйл ажиллагааны хувилбарууд-интеграцчилал, хүүхдийн хөгжлийн ахицын үнэлгээ, түүний нарийвчилсан бүтэцтэй танилцуулах, арга технологийн шинэчлэлээс суралцаж, багш боловсролын суурь болон мэргэжлийн суурь хичээлүүдийн хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх чадавхийг бий болгоход чиглэгдсэн.



No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам