Thursday, October 16, 2014

Уул уурхайгаас ангид эдийн засаг хөгжлийн гарц

Манай улсын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 11,3 хувьд хүрч Өмнөд Суданы дараа хоёрдугаар байранд бичигджээ. Гэвч эдийн засгийн институцийг хэмжих бусад хэмжүүр болох авилгалын индексээр 177 орноос 83-р байр, глобал зах зээлийн өрсөлдөөний чадамжаар 148 орноос 107 дугаарт,  Wall Street сэтгүүлийн  түнш Heritage сангийн судалгаагаар эдийн засгийн эрх чөлөөний индексээр 58,9 оноо авч өмнөх оныхоос 2,8 пунктээр доошилсон үзүүлэлт гарсан байна. Ийнхүү буурсан нь манай улсын эдийн засаг уул уурхайгаас шууд хараат болсоныг харуулж байгаа юм. Уул уурхай бол эдийн засгийг тогтвортой байлгах үндсэн нөхцөл биш. Шавхагдах барагдах эдийн засагт суурьлахгүй өөр ямар гарц байгааг “Нийгэм эдийн засгийн тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцлээ. 
Монгол улсын ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төрд” шилжих санаачлага хэрэгжиж байгаа өнөө үед нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнд үндэслэн, шийдвэрлэвэл зохих арга замыг тодорхойлж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах гарцыг олж харах нь энэ хурлын гол зорилго юм.  
Отгонтэнгэр Их Сургуулийн Эдийн засаг-Бизнесийн Удирдлагын Сургууль Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Олон Улсын Орон Нутгийн Тогтвортой Хөгжлийн институт, МУИС-н Нийтийн удирдлага олон улсын харилцааны сургуулийн профессор, доктор Н.Бурмаа нар хамтран зохион байгуулж байгаа энэхүү хуралд Австри, Герман, АНУ-ын эрдэмтэн судлаачдаас гадна Монголын их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид оролцлоо. 
Монгол улсын нийгэм эдийн засгийн хүрээний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, санаа бодлыг   хэлэлцүүлэхээр Австралийн Канберрагийн Их Сургуулийн профессор Meredith Edwards,  Германы Карлсруэ Их Сургуулийн профессор Martin Keydel, Олон Улсын Орон Нутгийн Тогтвортой Хөгжлийн институтын зөвлөх Christian Seiler нарын эрдэмтэд болон Монголын их дээд сургуулиудын  28 эрдэмтэн судлаачид оролцож байна.
Австралийн Канберрагийн Их Сургуулийн профессор Meredith Edwards “Шилжилтийн үеийн засгийн газрын хөгжил тогвортой байдлын талаар”.
Германы Карлсруэ Их Сургуулийн профессор Martin Keydel “Орон нутаг дахь захиргааны байгууллагын чанарын удирдлагын талаар”.
Олон Улсын Орон Нутгийн Тогтвортой Хөгжлийн институтын зөвлөх Christian Seiler “Институци ба байгалийн нөөц-баялагийн хараал” 
ОТИС-н удирдах зөвлөлийн дарга, зөвлөх багш доктор профессор  Д.Дорлигсүрэн “Монгол улсын тогтвортой хөгжил ба бэлчээрийн мал аж ахуйн асуудлууд” сэдвээр,
ХААИС-ЭЗБС-н багш доктор профессор С.Бадарч “Мал аж ахуйн маркетингийн тогтолцоог бүрдүүлэх асуудал” сэдвээр, 
ОТИС-ЭЗБУС-ийн багш П.Эрдэнэбат “Буудайн зах зээлийн хэв шинж өнөөгийн байдал”, 
ХААИС-ЭЗБС-н багш А.Энхтуяа “Өндөр насны тэтгэвэрийн өнөөгийн байдал ба амьдралын даатгалыг нэвтрүүлэхийн ач холбогдол” сэдвээр, 
ОТИС-ЭЗБУС-н багш Э.Ганбат “Бүс нутгийн брэнд эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” сэдвээр,
СЭЗДС-ин багш А.Одгэрэл нар “Монгол улсын санхүүгийн секторын ажлын ёс зүйн уур амьсгалыг үнэлэх нь” сэдвээр, 
ОТИС-ЭЗБУС-н багш Ph.D М.Довууч “Хувьцаат компанийн өрсөлдөх чадварт ногдол ашгийн бодлого нөлөөлөх нь” сэдвээр,
Улаанбаатар Их Сургуулийн багш Л.Гүнжаргал “Далд эдийн засгийн өнөөгийн байдал” сэдвээр, 
ОТИС-ЭЗБУС багш Н.Отгонбаяр “Хүний нөөцийн бүрдүүлэлтэнд жендерийг авч үзэх нь” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ. 




2 comments:

  1. Bạn tôi đã chữa bệnh đau dạ dày khỏi rồi , Bệnh hành tá tràng chữa ra sao mời bạn cùng tham khảo cách chữa loét hành tá tràng , bị viêm amidan nên cắt hay chữa viêm amidan , Viêm amidan có nhiều loại như viêm amidan hốc mủ gây hôi miệng ,Bệnh nổi mề đay mãn tính , Điều trị bệnh gan nhiễm mỡ , Cách chữa viêm phế quản ở người già , mẹo thường ngày thuốc trị ho hiệu quả, ngứa ngáy gây bệnh viêm mũi dị ứng ,Viêm mũi và bệnh viêm xoang mãn tính rất khó chữa, Đặc trị bệnh dạ dày như thế nào , Hiện nay có cách chua bẹnh da day trao nguoc hiệu quả ? ,Hay có những bài thuốc chữa trào ngược dạ dày ở trẻ em, Nam nữ khi bị rụng tóc ở nam giới thì chữa thế nào , Rong kinh và rối loạn kinh nguyệt có liên quan đến nhau hay không ? , Mắc bệnh thoái hóa đốt sống cổ chữa bằng thuốc gì ,vài mẹo giảm bớt đau dạ dày hiệu quả dễ dùng . Nghiên cứu phương pháp chữa chua benh viem gan sieu vi b

    ReplyDelete
  2. Viêm họng hay chua viem amidan điều cần biết ,Cắt amidan và viêm amidan hốc mủ mất chi phí bao nhiêu, Thuốc dân tộc mường chữa viêm đại tràng lâu ngày . Chế độ ăn uống đau dạ dày cần kiêng gì và không kiêng gì . Biểu hiện triệu chứng bệnh đau dạ dày thế nào vậy . thời tiết thay đổi khiến bạn bị ho và bị viêm họng sẽ chữa thế nào , Người lớn và trẻ em đều có thể mắc viêm amidan ở trẻ rất khó chữa, Chế độ sinh hoạt sau cắt viêm amidan cần kiêng gì .
    Bài thuốc chữa dạ dày đâu rồng chữa bệnh dạ dày .
    Biểu hiện triệu chứng bệnh viêm xoang .
    Các bài thuốc dân gian chữa đau dạ dày Các bệnh mẩn ngứa bệnh mề đay trẻ em có dễ chữa không ?.

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам