Wednesday, June 18, 2014

ЭЛСЭЛТ 2014-ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ

Өдрийн ангид Улаанбаатар хотоос элсэгчдийг Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн 3-р байранд 2014 оны 07-р сарын 03-наас эхлэн, “бямба” гариг, орой, эчнээ, магистрын ангид элсэгчдийг 08-р сарын 25-наас эхлэн тус тус элсэлтийн комисс бүртгэнэ.
Тус сургуулийн өдрийн ангид элсэгчид бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, Ерөнхий шалгалт /ЕШ/ өгсөн, бямба гариг, эчнээ, орой ангид элсэгчид нь тухайн элсэж буй мэргэжлээс өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын ангид элсэгчид нь тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байна.
Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Ерөнхий шалгалтын батламж
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /дээд боловсролын диплом/
3. Иргэний үнэмлэх
4. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
5. Бүртгэлийн хураамж 10000 төгрөг 
Баримт бичгийн зөвхөн эх хувийг үндэслэн бүртгэнэ.

Хөдөө, орон нутагт элсэлтийн бүртгэл 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ. Хяналтын тоонд багтсан элсэгчдийн жагсаалтыг элсэлтийн комисс 2012 оны 07-р сарын 11-ний дотор Отгонтэнгэр их сургуулийн байранд ил тод гаргаж мэдээлнэ. Мөн сургуулийн цахим хуудсанд байршуулна.


 
 

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам