Friday, April 11, 2014

ОЮУТАН СОЛИЛЦОХ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Отгонтэнгэр Их Сургууль, Тайваний Минг Чуаны Их Сургуультай хамтран хэрэгжүүлж буй ОЮУТАН СОЛИЛЦОХ хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.
Оюутан солилцох хөтөлбөрт ОТИС-н оюутнууд хамрагдан, хөтөлбөрт тавигдах бүх шаардлагыг хангасан оюутан МЧИС-д 1 улирал төлбөрийн хөнгөлөлттэйгөөр суралцах болно. Хамтарсан хөтөлбөрийн дагуу оюутан МЧИС-д дараах 5 мэргэжлээс сонгон суралцах боломжтой бөгөөд сургалт англи эсвэл хятад хэл дээр явагдана. Суралцах мэргэжил:
  1. Санхүүгийн удирдлага
  2. Олон улсын бизнесийн удирдлага
  3. Сэтгүүл зүй
  4. Англи хэл
  5. Хятад хэл
Ерөнхий шалгуурууд:
  1. Отгонтэнгэр их сургуулийн 2,3-р ангийн оюутан байх.
  2. Голч дүн 3-аас дээш байх (дүнгийн жагсаалт). 
  3. Дээрх 2 шалгуурыг хангасан оюутнууд Англи эсвэл Хятад хэлний түвшин тогтоох шалгалтанд орох эрхтэй болох ба шалгалтын дүнг харгалзан шалгаруулалтыг явуулна.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнууд МЧИС-д хөнгөлөлттэй үнээр суралцах буюу сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж, оюутан замын зардал, дотуур байрны төлбөр, амьжиргааны зардлыг хувиасаа төлнө.
Бүртгэл: 2014.04.10-2014.04.20-ний өдрийг дуустал, ОТИС-н В байрны 203 тоот, Хүмүүнлэгийн сургуулийн захирлын өрөөнд  явагдана.
Жич: Англи, Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг сургууль нэгдсэн журмаар зохион явуулна.

ОТИС-н Гадаад харилцааны алба Утас 11-463547

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам