Monday, April 14, 2014

Хүүхдийн хөгжил, төлөвшил сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал болов

Отгонтэнгэр Их Сургуулиас санаачлан улсын хэмжээнд цэцэрлэгийн багш бэлтгэдэг их, дээд сургуулиудын хооронд зохион байгуулсан “Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал 04-р сарын 09-ний өдөр Отгонтэнгэр Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд Отгонтэнгэр их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Газарчин дээд сургууль, Зохиомж дээд сургуулиудын оюутнууд илтгэл хэлэлцүүлэхээр материалаа ирүүлж шилдэг 13 илтгэл 2-р шатанд шалгарч,
хэлэлцүүлэгдсэнээс Отгонтэнгэр Их Сургуулийн Англи хэлний 3-р курсын оюутан Лхамгүндэгмаа “Бага насны хүүхдийн ойн зарим шинж чанарыг судалсан нь” сэдвээр 1-р байр, “Газарчин” дээд сургуулийн оюутан Т.Энхжаргал “5 настай хүүхдийн хэл яриаг тоглоомоор хөгжүүлэх нь” сэдвээр 2-р байр, “Газарчин” дээд сургуулийн оюутан Т.Сувдмаа “Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын орчны судалгаа” сэдвээр 3-р байрт шалгарлаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг Шинжлэх ухааны доктор, гавьяат багш Л.Жамц, доктор Цэдэвсүрэн, Доктрант, ахлах багш Д.Дарьмаа нар шүүн хэлэлцэж оюутан залуусын цаашидын судалгаа шинжилгээний ажилд анхаарах шаардлагатай асуудлууд мөн ололттой давуу талуудыг дэмжин урамшуулсан, оюутныг хөгжүүлэх ач холбогдол бүхий үр дүнтэй сургалт боллоо.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам