Friday, April 11, 2014

2+2 хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна

Отгонтэнгэр Их Сургууль, Тайваний Минг Чуаны Их Сургуультай хамтарсан бакалаврын зэрэг олгох 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ. 
2+2 хөтөлбөр нь эхний 2 жилд ОТИС-д суралцаж, сүүлийн 2 жилд МЧИС-д бакалаврын сургалтанд хамрагдан, хөтөлбөрт тавигдсан бүх шаардлагыг хангасан тохиолдолд ОТИС-ийн бакалаврын диплом авах боломжтой юм. Хамтарсан хөтөлбөрийн дагуу МЧИС-д дараахь 6 мэргэжлээс сонгон суралцах боломжтой бөгөөд сургалт англи эсвэл хятад хэл дээр явагдана.
  1.  Санхүүгийн удирдлага
  2. Олон улсын бизнесийн удирдлага
  3. Аялал жуулчлалын менежмент
  4. Сэтгүүл зүй
  5. Хятад хэл
  6. Англи хэл
 Ерөнхий шалгуурууд:
  • ОТИС-д 2 болон түүнээс дээш жил амжилттай суралцсан байх.
  • TOEFL 500, TOEFL IBT 61, TOEFL CBT 173, эсвэл IELTS 5.5 ба түүнээс дээш оноотой байх.
Энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнууд МЧИС-д хөнгөлттэй үнээр суралцах бөгөөд нэг жилийн сургалтын болон дотуур байрны нийт төлбөр NT$80.000 буюу ойролцоогоор US$2900 байна.
Бүртгэл: 2014.04.10 – 2014.04.20-ныг дуустал ОТИС-н В байрны 203 тоотод явагдана.
Бүтгэлийн хураамж : 15 ам доллар буюу 21000₮
Жич: Шалгаруулалтанд тэнцэн, ОТИС болон МЧИС-ийн хос дипломтой төгсөхийг хүсвэл ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийг ОТИС-д төлнө.

ОТИС-ийн Гадаад харилцааны алба Утас: 11-463547, 88096423

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам