Tuesday, April 1, 2014

“Хэл шинжлэл, заах аргазүй” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа

Отгонтэнгэр их сургуулийн Aнгли хэлний тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний бага хурал энэ жил “Хэл шинжлэл, заах аргазүй” сэдвийн дор 03-р сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. 
Энэхүү эрдэм шинжилгээний хурал жил бүр хүрээгээ тэлж байгаа бөгөөд энэ жил Отгонтэнгэр их сургуулийн оюутнуудаас гадна ШУТИС, ИЗОУИС, Монос ДС, Глобал Удирдагч дээд сургуулийн оюутнууд оролцож, нийт 22 оюутан залуус өөрийн судалгааны бүтээлээр илтгэл  хэлэлцүүлэв. 

Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс ШУТИС-ийн ХБС-ийн 4-р ангийн оюутан Б.Батзаяагийн “Уул уурхайн хүнд машин механизмийн салбарын орчуулга” сэдэвт илтгэл тэргүүн байр, ОТИС-ийн Англи хэлний 3-р ангийн оюутан Б.Энхзулын “Албан байгууллагын нэрийн орчуулга” сэдэвт илтгэл дэд байр, ИЗОУИС-ийн 454 ангийн оюутан Ц.Сарангоогийн “Англи хэлний эх бичвэр сонсож сурах асуудал” гутгаар байрыг тус тус эзэлсэн байна. 
Илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам