Sunday, March 30, 2014

Монголын сурагчдын бахархал болсон Отгонтэнгэр Их сургууль

Монголын сурагчдын холбооны 10 жилийн ойн хүрээнд Монголын сурагчдын бахархал болсон шилдэг их сургуулийг шалгаруулах, сурталчилах зорилгоор шилдэг 10 сургуулийг тодруулжээ.
Энэхүү арга хэмжээг Монголын сурагчдын холбооноос санаачилан төгсөх ангийн сурагчдын дунд анкетийн болон асуумжийн аргаар авсан судалгаагаар шилдэг 10 сургуулийг сонгон шалгаруулсан аж. 
Шалгаруулалтанд
1. Тухайн сургуулийг төгсөөд ажлын байртай болсон тоо
2. Сургуулийн боловсролын чанар чансаа
3. Шинэлэг санал санаачилга
4. Тухайн сургуулийн олон улсын хамтын ажиллагаа зэрэг нөхцөлүүдийг харгалзан үзсэн байна.
50 гаруй их дээд сургуулиуд санал хураалтанд орж Отгонтэнгэр их сургууль нь хамгийн өндөр үнэлгээ авч шилдэг 10 сургуульд шалгарсан байна.
Тус арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Ганбаатар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн гишүүн Ц.Баатархүү, Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ, шилдэг 10 сургуулийн удирдлагууд болон бусад албаны хүмүүс, ЕБС-ийн сурагчид оролцлоо.
Шагнал гардуулах үйл ажиллагаа UB паласын их танхимд болж, шилдэг сургуулиудын танилцуулга хийн, мини үзэсгэлэн яармагыг зохион байгууллаа.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам