Wednesday, March 19, 2014

"Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа" сургалтын нэмэлт хөтөлбөрийн төгсөлт боллоо

Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төв болон Иргэний эрх зүйн туслалцаа үзүүлэх, маргааныг эвлэрүүлэн зуучлах “LGL” төвтэй хамтран 2013 оны 11 сарын 26-ны өдрөөс эхлэн "Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа" сэдэвт хамтарсан 24 цагийн онол, практик, дадлага хосолсон сургалтын нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлж 2014оны 3-р сарын 13-ны өдөр төгсөгчдөд сертификат гардууллаа.
Ёслолын ажиллагаанд ОТИС-ийн Ректор доктор Н.Энхзаяа, ОТИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал доктор /Sc.D/ Л.Баасан, Хууль зүйн сургуулийн зариал д/п Ц.Алтанцэцэг, Сургалтын албан дарга Л.Мягманхүү, дотоод хяналт шалгалт, үнэлгээний албаны дарга А.Буянжаргал болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах" төслийн ажилтан Ока Хидео нарын албан хүмүүс болон Хууль зүйн сургуулийн нийт багш, оюутнууд оролцлоо.
Энэхүү сургалтыг Хууль зүйн сургуулийн 3-р ангийн оюутнуудад шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх онол аргазүй, оюутныг иргэний маргааныг эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг бие даан хэрэгжүүлэх дадал, чадварт сургах зорилгоор хуульч, өмгөөлөгч, сургагч багш М.Алтан-Өлзий, Д.Даваа, Х.Ариунаа Б.Энх-Эрдэнэ болон сэтгэл зүйч Б Баасанбат нар онол-практикийн хичээл зааж удирдан явууллаа.
"Эвлэрүүлэн зуучлалын ажиллгаа" сургалтын анхны төгсөгч Хууль зүйн сургуулийн БЭЗ болон ОУЭЗ-н 3-р ангийн оюутан Л.Дашзэвэг, Э.Энхдэлгэр, Х.Мөнхмаа, Г.Уянга, Р.Оюунтөгс, Б.Рэнцэнчунт, Г.Жамсран, П.Наранчимэг, Б.Бямбасайхан нар хөтөлбөрийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, ур чадвараа дүрд тоглох аргаар жүжигчилсэн тоглолт хийж эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны талаар сурсан мэдлэг, чадвараа үнэлүүлэн сертификатаа гардан авлаа. 

ХЗС-ийн ХЗКСТөв




No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам