Saturday, March 8, 2014

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЖ ШИЛДЭГ СУРАГЧИД ТОДОРЛОО

Энэ хичээлийн жилд Отгонтэнгэр их сургуулиас Баянзүрх дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд Англи хэлний олимпиадыг зохион байгууллаа.
Англи хэлний олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатны шалгаруулалт энэ сарын 1-нд Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн 3-р байранд зохион байгуулагдсан. 1-р шатны тэмцээнээс шалгарсан 16 сурагч 2-р шатны тэмцээн буюу уран илтгэлийн тьэмцээнд оролцсон юм. 
3 сарын 7-ны өдөр олимпиадын 2-р шат болох “Миний бахархал” сэдэвт уран илтгэлийн тэмцээнд олимпиадын 1-р шатнаас шалгарсан 16 сурагч  ур чадвар авьяас билгээ уралдууллаа.

Уран илтгэлийн тэмцээнд  оролцогчдын англи хэлний түвшин маш сайн байсан бөгөөд оролцогч сурагч бүхэн хүчтэй өрсөлдөгчид байлаа.
Олимпиадын тэргүүн байрыг Улаанбаатар дунд сургуулийн сурагч Б.Жаргалхурц эзэлж Отгонтэнгэр их сургуульд 1 жил сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлттэйгээр суралцах эрхийн бичиг гардан авлаа. Дэд байранд Улаанбаатар дунд сургуулийн сурагч Б.Сэлэнгэ, гутгаар байранд Оюунлаг сургуулийн сурагч Ч.Мандуул, тусгай байранд Оюунлаг сургуулийн сурагч Б.Биндэръяа, 84-р сургуулийн сурагч Б.Хүслэн нар шалгарч Отгонтэнгэр их сургуульд сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардан авлаа. 
Энэхүү олимпиадыг БЗД-ийн Боловсролын хэлтэс, АНУ-ын Элчин Сайдын Яам, MCS Coca Cola зэрэг байгууллагууд ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон бөгөөд тэмцээнд оролцогчдод гарын бэлгээ гардууллаа. 
Олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчиддаа Сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.





















































1 comment:

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам