Sunday, March 30, 2014

ЭЗБУС-д ACBSP-ийн зөвлөх ажиллаа


ОТИС-ийн ЭЗБУСургууль нь АНУ-ын ACBSP-ийн Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд нэр дэвшигч болсонтой холбоотойгоор тус байгууллагын зүгээс ЭЗБУС-д шинжээчээр томилсон John Shoemaker ОТИС-ийн ЭЗБУС-д ирж ажиллаа. Түүний ЭЗБУС-д ажиласан ажлын хүрээнд дараах үйл ажиллагаанууд хөтөлбөрийн дагуу явагдлаа. Үүнд: 
1. ACBSP-ийн удирдах албаны болон 8-р бүсийн удирдах ажилтнууд шинжээчдийн хамт Монгол улсад ажиллах ажлын хүрээнд Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан
итгэмжлэлийн талаарх сургалтыг Монголын их дээд сургуулиудын хүрээнд СЭЗДС дээр зохион байгуулсан бөгөөд энэхүү сургалтанд ЭЗБУС-ийн захирал Л.Удвал хамрагдлаа.
2. ACBSP-ийн зөвлөх John Shoemaker-ийг ОТИС хүлээн авч ЭЗБУС-ийн багш нартай уулзан, тэдгээрийн сонирхсон асуултуудад хариулт өгсөн бөгөөд сургалтын үйл явцтай танилцсанаар тухайн өдрийн ажил эхэллээ. 
3. John Shoemaker өөрийн бэлтгэсэн “Use of student learning outcomes data for improving curriculum and teaching” лекцийг ЭЗБУС-ийн багш нарт уншин танилцуулж, тухайн лекцийн агуулгатай холбоотой асуултуудад хариулсан хэлэлцүүлэгт оролцсон. Энэ сургалтын агуулга нь оюутны сурлагын үр дүнгийн мэдээлэлд тулгуурлан сургалтын хөтөлбөр, багш нарын заах аргыг хэрхэн сайжруулахад чиглэгдсэн бөгөөд сургалтын үр дүн багш нарын үйл ажиллагаанд зайлшгүй анхаарах үзүүлэлтүүдийг багтаасан байснаараа шинэлэг сургалт боллоо.   
4. ACBSP-ийн АНУ-ын магадлан итгэмжлэл нь 6 стандартын дагуу явагддаг бөгөөд ЭЗБУС-ийн багш нарын хувьд 6 стандартын дагуу баг болон хуваагдаж, стандарт бүрт хийгдэх ажлын хүрээг тодорхойлон, цаашид хийх ажлынхаа графикийг гаргалаа. 
Мэдээг бичсэн: Э.Ганбат

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам