Friday, March 21, 2014

Хятад хэлний уран илтгэлийн 4 дэх удаагийн тэмцээн болон Хятад хэлний заах арга зүйн олон улсын 7-р форум боллоо

Сүүлийн үед хятад хэл сонирхон судлагч, суралцагчдын тоо улам бүр өсч үүнийг дагаад  хятад хэлний мэргэжилтэн бэлтгэдэг дунд болон их дээд сургуулиудын тоо өссөөр байгаа юм.  Хятадын нийгэм соёл, эдийн засгийн хурдацтай хөгжил дэлхийг байлдан дагуулж байгаа энэ цагт Хятад хэлний мэдлэг өндөр, хөрвөх чадвартай мэргэжилтэн нийгмийн захиалга болоод байгаа ч гэж хэлж болох юм.
Отгонтэнгэр Их сургууль Хятад хэл сонирхон суралцагчдын ярианы болон бичгийн чадварыг нэмэгдүүлэх, хятад хэл заадаг багш нарын заах арга зүйг сайжруулах зорилгоор Тайваний Минг Чуаны Их сургуультай хамтран “Хятад хэлний заах арга зүй” сэдэвт олон улсын форумыг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ форумын хүрээнд хятад хэл сонирхон судлагч арван жилийн сурагч, оюутнуудын дунд “Хятад хэл хөдөлмөрийн зах зээлд нөлөөлөх нь”, “Хятад хэл Монголын эдийн засаг, худалдааны хөгжлийг сайжруулах нь” сэдэвт уран илтгэлийн уралдаан зарласан бөгөөд нийт 40 гаруй илтгэлээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгаран өнөөдөр шилдгүүдээ тодруулаа. 
Эхний гурван байранд  шалгарсан суралцагч  Тайваны Мин Чуаны их сургуульд  нэг жилийн хугацаанд зуун хувийн тэтгэлэгтэй суралцах эрхтэй болно.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам