Thursday, February 6, 2014

Оюутны бие даалтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх нь хэлэлцүүлэг боллоо

Отгонтэнгэр их сургуулийн нийт багш нарын дунд Оюутны бие даалтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлэгт ОТИС-ийн нийт багш нар болон эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Л.Баасан, ХЗС-ийн захирал Ц.Алтанцэцэг, сургалтын албаны дарга Л.Мягманхүү, ДХШҮА-ны дарга А.Буянжаргал нар оролцлоо.
ОТИС-ийн Дотоод хяналт, үнэлгээний албанаас Оюутны бие даалтын ажлын өнөөгийн байдалд хийсэн судалгааг танилцуулж, Хуульзүйн сургуулийн багш С.Эрдэнэболор Оюутны бие даалтын ажлын төрөл, түвшин ямар байдаг, түүнийг бусад их дээд сургуулиуд хэрхэн хэрэгжүүлдэг, эрх зүйн баримт бичигт хэрхэн тусгагдсан байдаг талаархи илтгэл хэлэлцүүллээ.
Үндсэн илтгэлийн дараа багш нар оюутны бие даалтын ажлыг хэрхэн үр дүнтэй удирдан зохион байгуулдаг арга, хэлбэрийн талаар хувийн туршлагаа хуваалцан, санал солилцлоо. 
Тус хэлэлцүүлгийн үеэр сургалтын үйл ажиллагааг сайжруулахад сургалтын үйл явцдаа дүн шинжилгээ хийж, сайжруулах арга замын талаар ярилцаж байгаа нь үр дүнгээ өгөх, цагаа олсон сайхан арга хэмжээ зохион байгуулж байгааг онцлон дурьдаад өөрсдийн хичээлүүдэд тулгардаг ололт, дутагдлын талаар ярилцан цаашид оюутны бие даалтын ажлын үр дүнг дээшлүүлэх, сайжруулах саналаа хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн дүнд: 

  1. Тэнхим нэгжүүд Оюутны бие даалтын ажлын талаар ярилцан цагийн хуваарийг дотооддоо зохицуулан нэгдсэн хуваарь гаргах
  2. Бие даалтын ажлын нэгдсэн графикийг хичээлүүдийн бие даалтын ажил давхардахгүй байхаар гаргаж оюутан бүрт мэдээлэх, мэдээллийн самбарт байршуулах
  3. Бие даалтын ажлыг гүйцэтгэх удирдамж гарган оюутнуудад тараах
  4. Бие даалтын ажлын талаар мэдээллийг цахим хуудас болон мэдээллийн хэрэгслүүдээр түгээх
  5. Бие даалтын ажлыг багш бүр шинэлэг арга, хэлбэрээр зохион байгуулаад сар бүр юмуу улирлаар тухайн нэгждээ хэлэлцүүлэг зохион байгуулж, үр дүнг тооцдог байх зэрэг олон саналуудыг хичээл сургалтандаа тусган ажиллахаар боллоо.
Багш нарынхаа сурган хүмүүжүүлэх их ажилд нь өндөр амжилт хүсье.
Өөрчлөлтийг өнөөдрөөс...


No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам