Friday, February 21, 2014

Багшдаа баярлалаа талархлын арга хэмжээ боллоо

Манай сургуулийн Оюутны холбооноос зохион байгуулсан Багш-ажилчиддаа талархах аяны хүрээнд өнөөдөр БАГШДАА БАЯРЛАЛАА хүндэтгэлийн арга хэмжээ 17 цагаас боллоо. Энэхүү арга хэмжээнд ОТИС-ийн ректор Н.Энхзаяа,Сургалтын албаны дарга Л.Мягманхүү, ЭЗБУС-ийн захирал Л.Удвал, ХС-ийн захирал Э.Номин болон бүх багш нар, ажилчид оролцлоо.
Талархлын өдөр их сайхан болж байна. Хүнийг баярлуулна, хүнээс эргээд баяр бясгаланг авна гэдэг бол их эрхэм ёс байдаг юм байна. Оюутан болгон багш нартаа баярлаж явдаг байна. Харин энэ бүхнээ илэрхийлэх боломж, сэдлийг олгож өгсөнОЮУТНЫ ХОЛБОО”-ны хамт олонд их талархлаа.

Хайр, талархал гэдэг хоёр үг бол цуг явдаг. Итгэл, хүндэтгэл гэдэг зүйлтэй үнэ цэнийн холбоотой байдаг.
Энэхүү арга хэмжээний хүрээнд бүх багш ажилчиддаа талархлын үгтэй захидал илгээж, талархлын арга хэмжээнд авьяаслаг оюутнууд маань урлагын тоглолтоо үзүүлж сонирхууллаа.
Хүн болгоны сэтгэлд тэмүүлэл, баярлаж талархсан сэтгэл оршиж байхад бүх юм сайхан болдог. Хүсэл дууссан газар мөхөл байдаг, тэмүүлэл байгаа цагт бүх зүйл өсөн дэвжиж байдаг.
Ажил хөдөлмөр бүтэмжтэй байхын нэгэн үндэс бол талархал юм. Багш бид шавь нарынхаа хийсэн бүхэнд баярлаж талархаж байна. Хайр, талархал, хүндэтгэл гурвыг цуг авч явж чадвал та эрхэм хүн болно. Талархлын үгийг яг хэрэгтэй үед нь хэлнэ гэдэг чухал.
Нийт багш нарынхаа нэрийн өмнөөс Эрхэм Оюутнууд та бүхэндээ маш их талархаж байна.
БАЯРЛАЛАА. БАГШ ХҮН ӨӨРӨӨ БИШ ШАВИАРАА БАХАРХДАГ.

ОТИС-ИЙН ХАМТ ОЛНООС































No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам