Friday, February 28, 2014

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ ОЮУНЛАГ СУРАГЧДЫГ ДЭМЖИНЭ

Даяаршлын эрин зуунд англи хэлийг судалж эзэмших хэрэгцээ, сонирхол өндөр болсонтой уялдуулан хүүхэд залуучуудын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, тэдний идэвх зүтгэлийг дэмжих, Баянзүрх дүүргийн тэргүүний сурагчдыг алдаршуулж, бусдад үлгэр дууриалал үзүүлэх зорилгоор тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн сурагчдын дунд англи хэлний олимпиадыг энэ оны 3 дугаар сарын 1, 7-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулах гэж байна. 
Олимпиадад дүүргийн сургууль тус бүрээс тав хүртэл сурагч оролцох ба эхний гурван байрт шалгарсан сурагчдыг Отгонтэнгэр их сургуульд хөнгөлөлттэй үнээр суралцах эрхийн бичиг, цом, медаль, өргөмжлөл хүлээж байна. 
Олимпиадын 1-р шатанд сурагчид англи хэлний унших, бичих, сонсох чадвараараа, 2-р шатанд ярих чадвараараа өрсөлдөх юм байна. 
Олимпиадыг Отгонтэнгэр их сургууль санаачлан зохион байгуулж бөгөөд АНУ-ын Элчин сайдын яам, БЗД-ийн Боловсролын хэлтэс, М-Си Эс Кока Кола ХХК дэмжин ажиллах аж. 

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам