Wednesday, February 12, 2014

“Багаар ажиллах харилцааны ёс зүй, харилцааны эв дүй” сэдэвт сургалт болов

Отгонтэнгэр Их сургуулийн нийт ажилтан, ажиллагсадыг хамарсан “Багаар ажиллах харилцааны ёс зүй, харилцааны эв дүй” сэдэвт сургалт 2 сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Сургалтыг Хүүхэд Залуучуудын Хөгжил Дэвшлийн Төвийн тэргүүн, гэр бүл судлаач, лектор багш Ж.Баясгалан удирдан явууллаа. 
Энэхүү сургалтын дүнд  Баг гэж юу вэ?, багаар ажиллахын ач тус, давуу тал, багтаа дасан зохицож ажиллах чадваруудыг хэрхэн төлөвшүүлэх талаархи мэдлэг, мэдээлэлийг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.
Гол санаа: Нэгэн зорилгын дор нэгдсэн бүлэг хэсэг хүмүүсийг баг хамт олон гэнэ. Багаар хамтран ажиллах 17 зарчим байдаг. Үүний хамгийн 1-рт баримтлах зарчим бол уян хатан чанар юм. Багт дасан зохицож ажиллах нь хамгийн чухал байдаг. 
Ямар ч орчин, нийгэмд хурдан дасан зохицох чанарыг уян хатан чанар гэнэ. Байгууллагт хэрэггүй ажилтан гэж байдаггүй хүн бүр тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг тул бүх хүмүүсийг сайн талаас нь харж, бид хамтдаа бүтээнэ, чадна гэсэн сэтгэлийн дор ажиллах юм бол багын амжилт урагштай байхын зэрэгцээ байгууллага хөгжиж байдаг. 
Бид бие биенээ хүндэтгэн харьцаж, чин сэтгэлээсээ инээмсэглэн бие биедээ эрч хүч бэлэглэн сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлэх зарчим баримтлан ажиллах, харилцаандаа өөрчлөлт гаргах, баг хамт олон өөр хоорондоо эвсэг, найрсаг, уян хатан байх юм бол үйлчилгээний үр дүнд аяндаа өөрчлөлт гарч бидэнд талархал ирэх болно.

Сургалтанд идэвхитэй оролцсон нийт ажилтан, ажилчиддаа их баярлалаа.

Байгууллагынхаа, багынхаа бул чулуу нь биш бүргэд нь болж явахыг ерөөгөөд, сургалтаар олж авсан мэдлэгээ, өөрсдийнхөө амьдрал, ажил дээрээ хэрэгжүүлээрэй гэж хүсье.


No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам