Sunday, December 1, 2013

Санхүүгийн төгсөгчдийн уулзалт боллоо

Отгонтэнгэр Их Сургуулийн Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургууль нь 1999 онд Бизнесийн Удирдлагын Тэнхим нэртэйгээр үүсэн байгуулагдаж байсан. Анх 2003 онд нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын 3 ангийн нийт 68 оюутан төгсөж байсан байна. ЭЗБУС нь үүсэн байгуулагдсанаасаа хойш Санхүүгийн удирдлага мэргэжлийн 11 удаагийн төгсөлтөөр 318 мэргэжилтэй боловсон хүчин зах зээлд нийлүүлжээ.
2013 оны 11 сарын  27-ний өдөр Санхүүгийн удирдлага  мэргэжлээр төгссөн төгсөгчдийн уулзалт болж өнгөрлөө. Уулзалтанд үе үеийн төгсөгчдийн төлөөлөл болсон 19 төгсөгч ирж оролцсон байна. Уулзалтаар ЭЗБУС-ийн танилцуулга, сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт, ажил эрхлэлтийн судалгаа мэдээлэл түгээх, “1 минут 100 мянга” хөгжөөнт тоглоом, чөлөөт ярилцлага зэргийг зохион байгуулж төгсөгч, суралцагч оюутнуудын дунд халуун яриа өрнүүллээ.
Уулзалтанд ирсэн нийт төгсөгчид болон оюутнууддаа баярлалаа. 
Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсэе.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам