Thursday, November 21, 2013

Манай сургуулийн МАНЛАЙЛАГЧИД

Отгонтэнгэр Их сургууль нь оюутнуудынхаа сурах идэвхи санаачлагыг өрнүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, тэдний удирдан зохион байгуулах, манлайлах авъяас чадварыг хөгжүүлэх зорилгоор ОТИС-ийг үүсгэн байгуулагчийн нэрэмжит “Манлайлагч” оюутан, хамт олныг шалгаруулдаг уламжлалтай билээ.
11 дэхь жилдээ зохиогдож байгаа энэ арга хэмжээний хүрээнд тус сургуулийн бүтцийн гурван сургуулиас тус бүр “Манлайлагч-оны
тэргүүний оюутан”, “Манлайлагч-судлаач оюутан”, “Манлайлагч-удирдагч оюутан”, “Манлайлагч-анги, хамт олон”-ыг шалгаруулж, Манлайлагчаар шалгарсан оюутнуудын сургалтын төлбөрийг 70 хүртэлх хувиар хөнгөлөлт үзүүлж өргөмжлөл, алтан медаль гардууллаа.
“Манлайлагч судлаач -2013” оюутанаар
• ХЗС-ийн Бизнесийн эрхзүйн 4 ангийн оюутан А.Дөлгөөн
• ХС-ийн Англи хэлний 3а ангийн оюутан Н.Санчирмаа
“Манлайлагч-Удирдагч 2013” оюутанаар
• ХС-ийн Англи хэлний 4а ангийн дарга Б.Халиун
• ЭЗБУС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 4 ангийн дарга Т.Дамдинсүрэн
• ХЗС-ийн БЭЗ 4 ангийн дарга О.Алтангэрэл
“Манлайлагч-Тэргүүний оюутан 2013” өргөмжлөл, медалийн эзнээр
• ЭЗБУС-ийн ОУХМ 4 ангийн оюутан Г.Ган Эрдэнэ
• ХЗС-ийн БЭЗ 4 ангийн дарга Б. Ган-Эрдэнэ
• ХС-ийн Сэтгүүлзүйн 4 ангийн оюутан О.Оюун Эрдэнэ
“Манлайлагч хамт олон - 2012” өргөмжлөлийг
• ХЗС-ийн С.Эрдэнэболор багштай ОУЭЗ 3Б ангийн хамт олон
• ХС-ийн Д.Ганчимэг багштай сэтгүүлзүйн 2 ангийн хамт олон
• ЭЗБУС-ийн П.Эрдэнэчимэг багштай Нягтлан болох бүртгэлийн 3А ангийн хамт олон хүртсэн бол
“ОТИС-ийн шилдгийн шилдэг оюутан - 2013” шагналын эзнээр  ХЗС-ийн Бизнесийн эрхзүйн 4 ангийн дарга Бүрэнбатын Ган-Эрдэнэ хоёр дахь удаагаа  тодорч өргөмжлөл медалийн эзэн болсон юм.
Үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд “Бидний нуруун дээрх ачаанаас хөнгөлөлцөж, оюутныхаа сурах идэвх, хүсэл чармайлтыг дэмжин урамшуулж байгаа энэхүү арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаа”-гаа илэрхийлж баярласан сэтгэлээ хэлж байлаа.
ОТИС-н хамт олон  энэ арга хэмжээний хүрээнд улирал дараалан А үнэлгээтэй суралцсан оюутнууддаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүлдэг.
Энэ хичээлийн жилд 30 гаруй  сая төгрөгийн хөнгөлөлт урамшуулалыг оюутнуудад эдлүүлж байгаа бол өнгөрсөн 22 жилийн хугацаанд нийт 1204 оюутан залууст 525,154,200 сая төгрөгийн хөнгөлөлт эдлүүлээд байна.
Энэ арга хэмжээний үеэр уламжлал ёсоор 2 ба түүнээс дээш улирал А үнэлгээтэй суралцаж буй оюутны эцэг, эхэд нь ОТИС-ийн үүсгэн байгуулагч доктор, профессор Д.Оюунхоролын талархалын захидал, гарын бэлэг гардууллаа.
Сурахыг эрхэм болгогч шилдэгийн шилдэг оюутнууддаа ОТИС-ийн нийт эрдэмтэн мэргэн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан хаагч, оюутан олон найз нарынх нь өмнөөс халуун баяр хүргэж эрдмийн их оргилдоо эцэж цуцалтгүй зүтгэж сурсан мэдсэн бүхнээрээ эх орондоо гайхуулахын ерөөл дэвшүүлье.
“ОТИС-ийн шилдгийн шилдэг оюутан-2013” ХЗС-ийн БЭЗ 4 ангийн дарга Б.Ган-Эрдэнэ
Манлайлагчид

ХС-ийн Англи хэлний 4а ангийн дарга Б.Халиун


ХС-ийн Сэтгүүлзүйн 4 ангийн оюутан О.Оюун Эрдэнэ

ХЗС-ийн Бизнесийн эрхзүйн 4 ангийн оюутан А.Дөлгөөн

ЭЗБУС-ийн ОУХМ 4 ангийн оюутан Г.Ган Эрдэнэ
ХЗС-ийн С.Эрдэнэболор багштай ОУЭЗ 3Б ангийн хамт олон
ХС-ийн Англи хэлний 3а ангийн оюутан Н.Санчирмаа багш нарын хамт

ХС-ийн Д.Ганчимэг багштай сэтгүүлзүйн 2 ангийн хамт олон

ЭЗБУС-ийн П.Эрдэнэчимэг багштай Нягтлан болох бүртгэлийн 3А ангийн хамт олон
ЭЗБУС-ийн Нягтлан бодох бүртгэлийн 4 ангийн дарга Т.Дамдинсүрэн

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам