Thursday, October 31, 2013

Түүхийг бүтээгч ирээдүйн сэтгүүлчид түүхийн үнэт өв сангийн архивтай танилцлаа

Дуу, дүрс бичлэгийн өвийг хадгалан хамгаалах зайлшгүй шаардлага байгааг үндэслэн жил бүрийн 10 дугаар сарын 27-ны өдрийг “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр” болгон тэмдэглэхийг 2005 онд ЮНЕСКО-гоос дэлхий нийтэд уриалсан.
ҮТА-ын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвд одоогоор манай улсын төдийгүй хүн төрөлхтний түүхийн ховор нандин баримт болох 212 нэрийн уран сайхны кино, 1009 нэрийн баримтат кино, 1000 гаруй кино мэдээ, 60000 гаруй гэрэл зураг, пянз, соронзон хальс зэрэг 14 нэрийн 2886 хадгаламжийн нэгж дуу авианы баримт
хадгалагдаж байна.
Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төвтэй хамтран “Бидний дуу, дүрс бичлэгийн өв” сэдэвт өдөрлөгийг түүх, соёл, сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутан залуусыг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт Монгол улсынхаа ирээдүйн түүхийг бичих хувьтай ОТИС-ийн сэтгүүл зүйн 3-р ангийн оюутнууд оролцож, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Баримтат киноны найруулагч Ж.Норолхоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, найруулагч Ц.Цэрэндорж нартай уулзан:
-    дуу, дүрс бичлэг түүх өгүүлэх нь
-    дуу, дүрс бичлэгийн өвийн онцлог /баримтат өв/
-    дуу, дүрс бичлэгийн өвийн ач холбогдол /баримтат өв/
-    дижиталчлалын эрин үе гэгдэж буй өнөө үед дижитал хэлбэрт оруулсаны давуу тал болон сул тал
-    дуу, дүрс бичлэгийн өвийг хадгалж хамгаалах нь сэдвийн хүрээнд чөлөөтэй ярилцаж, үнэтэй сургамж зөвлөгөөг нь сонслоо.
Өдөрлөгийн хүрээнд оюутнууд “Эдүгээ Монгол”, “Санжаасүрэнгийн Зориг” баримтат кино, Дуу, дүрс бичлэгийн өвийн ач холбогдлыг илтгэх түүхэн гэрэл зургуудын үзэсгэлэнг үзэж мэдлэгийн сандаа хувь нэмэр орууллаа.



No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам