Friday, October 25, 2013

Ирээдүйн Ган үзэгтнүүд мэргэжлээ сурталчилсаар

ОТИС-ийн оюутны холбооноос зохион байгуулж буй мэргэжил сурталчлах аяны хүрээнд нийт оюутнуудын дунд олон сонирхолтой ажил өрнөсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлзүйн 2 ангийн хамт олон өөрсдийн авсан сонирхолтой фото зургуудаар үзэсгэлэн гаргаж нийтэд дэлгэсэн юм. Тэдний үзэсгэлэн байгалийн үзэсгэлэн гоог магтан дуулсан зургуудаар бүтсэн бөгөөд оюутан О.Баттүвшингийн зуны дадлагынхаа хүрээнд Монгол орноо тойрон аялсан, Э.Энхсайханы “Босго тотго”
уран сайхны кинонд ажиллах үеэрээ авсан гэрэл зургууд   олны сонирхолыг ихээхэн татаж байлаа.
Мөн тэд мэргэжил сурталчлах аяныхаа хүрээнд арван жилийн 44 дунд сургуулийн төгсөх ангийн 100 гаруй хүүхэд багачуудтай уулзан “Цаг төлөвлөлт ба ЕШ-д хэрхэн бэлдэх”, “Мэргэжилээ хэрхэн сонгох вэ, ОТИС-ын сурталчилгаа танилцуулга”, “Сэтгүүлч мэргэжлийн онцлог” сэдвүүдээр нээлттэй ярилцлага хийсэн юм.
Уулзалт ярилцлагад оролцсон хүүхдүүд хүссэн асуултаа асууж ОТИС-ын талаар ялангуяа сэтгүүлч мэргэжлийн талаар ихээхэн сонирхож байлаа. Ярилцагын төгсгөлд тэд дахин сургууль дээрээ ирж өөр олон сонирхолтой сэдвүүдээр ярилцахыг ах эгч нараасаа хүссэн юм.
Сэтгүүлзүйн 2 ангийнхан энэ үйл ажиллагаагаа тогтмол явуулахаар болсон бөгөөд сар бүр өөр өөр сургууль дээр очин ахлах ангийн сурагчидтай уулзаж ярилцахаар төлөвлөсөн байна.













No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам