Monday, October 28, 2013

Хүмүүнлэгийнхэн сагсан бөмбөгийн аваргуудаа тодрууллаа

Оюутнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдарын төлөвшил олгох, нэгдэн нягтруулах зорилгоор ОТИС-ын Хүмүүнлэгийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэхүү тэмцээн тун ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн юм. Нийт эрэгтэй 9, эмэгтэй 16 багийн 200 гаруй  тамирчин өрсөлдсөн уг тэмцээн урьд урьдынхаас илүү өрсөлдөөнтэй болсон нь баг
тамирчидын ур чадвар хэрхэн ахисан хийгээд шинэ оюутнуудын чанар чансааг ч илтгэж өгсөн сонирхолтой тэмцээн боллоо.
 Сэтгүүлийн 3 ангийн оюутан Э.Энхтөгсийн хурдтай ухаалаг тоглолт, Анлийн 1 ангийн оюутан Б.Ган Эрдэний уран гоё шидэлт, Сэтгүүлийн 2 ангийн багийн тоглолт, Хятадын 2 ангийн жигд тоглолт гээд олон сонирхолтой тоглолтуудаар тун ширүүн өрсөлдөцгөөсөн юм. Хурд, хүч, авхаалж самбаагаараа бүтэн өдөр ширүүн өрсөлдсөний эцэст эрэгтэйчүүдээс алтан медалийг Э.Энхтөгс ахлагчтай Сэтгүүлийн 3 анги, мөнгөн медалийг Э.Бат Ирээдүй ахлагчтай ДДХТ-ын 1 баг, хүрэл медалийг Б.Мөнхсүх ахлагчтай Сэтгүүлийн 2 ангийн баг тамирчид эзэлжээ. Эмэгтэйчүүдийн алтан медалийг Б.Уянга ахлагчтай Английн 1а, мөнгөн медалийг Б.Уянга ахлагчтай Хятад 2б, хүрэл медалийг Л.Оюунболор ахлагчтай багш нарын баг эзэлсэн юм.
Тэмцээний шилдэгийн шилдэг тоглогчоор Сэтгүүлийн 3 ангийн оюутан Э.Энхтөгс, английн 1а ангийн оюутан Б.Ган Эрдэнэ нар тодорлоо.
Бүтэн өдрийн турш хөлс хүсээ дайчлан өрсөлдсөн нийт баг тамирчиддаа Хүмүүнлэгийн сургуулийн нийт багш ажилчид, оюутан залуучуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спортод нь улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Биеийн тамир, спорт мандтугай. Ура.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам