Thursday, October 31, 2013

Сэтгүүл зүйн багш нар олон улсын шинжээчдийн туршлагаас хуваалцав

“Глоб Интернэшнл Төв” төрийн бус байгууллага 2013 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд “Чингис” зочид буудлын хурлын танхимд АНУ-ын ЭСЯ, Канадын ЭСЯ, “Транспэрэнси Интернэшнл-Монгол”, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комиссын дэмжлэгтэйгээр Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал зохион байгууллаа.
Энэхүү хуралд Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүл зүйн багш нар оролцож, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар үзэл
бодлоо илэрхийлж, зөвлөмжид саналаа оруулж, гадаадын шинжээчид, мэргэжил нэгт хүмүүстэй харилцан туршлага солилцлоо.
Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурал нь Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний тайланг хэлэлцэж, зөвлөмж боловсруулах зорилготой бөгөөд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүл зүйн сургууль, хуульч, Засгийн газрын агентлаг, иргэний нийгмийн төлөөллөөс гадна олон улсын шинжээч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцсон юм.
Бага хурлын үеэр нэгдсэн хуралдаанаас гадна дараахь 5 салбар хуралдаан зохион байгуулжээ. Үүнд:
1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, олон ургальч үзэл, хэвлэл мэдээллийн олон талт байдлыг хангаж буй зохицуулалтын тогтолцоо
2. Өргөн нэвтрүүлэг, өмчлөл, төвлөрөлтэй холбоотой эрх зүйн орчны тогтолцоо
3. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн эвлэл холбоод
4. Сэтгүүл зүйн боловсрол, сургалт, иргэний нийгмийн оролцоо
5. Интернэт, олон нийтийн өргөн нэвтрүүлэг
Хэвлэл мэдээллийн үндэсний бага хуралд оролцогч олон улсын шинжээчид сайн туршлагаа хуваалцсанаар монголын хэвлэл мэдээллийн орчныг сайжруулахад хувь нэмэр оруулж байгаа юм.
Бага хурлын үр дүнд гарсан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж, хараат бус, мэргэжлийн, хариуцлагатай, чөлөөт, олон ургальч хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авахад нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулах аж.




No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам