Monday, October 28, 2013

Галя багшийн шинэ ном

ОТИС-ын багш филиософийн ухааны доктор, профессор Бүдрэгчийн Галиндэв “XX , XXI зууны эхэн үеийн Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал” нэртэй судалгааны шинэ бүтээлээ өлгийдөн авлаа. Будаг нь ханхалсан энэхүү номоо сэтгүүлзүйн тэнхим үүсгэн байгуулаглсаны 10 жилийн ойд зориулав хэмээн хаяглажээ. ОТИС-тай,  тэр дундаа сэтгүүлзүйн тэнхимтэй  хувь заяагаараа холбогдсон Галя багшаасаа
тэнхимийнхээ ойн анхны бэлгийг авсандаа бид ч туйлын баяртай байна. Судлаач өөрийн бүтээлдээ “Байгаль, хүн , мал гурвын шүтэн барилдлагатайгаар бөө мөргөл, буддын шашны үзэл номлол, марксист ангич үзэл суртал, чөлөөт либериал үзлийн оюун санааны ертөнцүүдийг ээлж дараалан туулан амьдарч байгаа XX,  XXI зууны Монгол хүний ёс суртахууны төлөв байдал, үнэлэмжүүдийн хувирал, өөрчлөлтүүдийг энэхүү судалгааныхаа ажилд тусгаж илэрхийлэхийг зорьсон” болохоо илэрхийлжээ.
Боловсролын салбарт 30 жил, түүнээс 19 дэх жилдээ ОТИС-д багшилж байгаа доктор багшаасаа сурах, сонсох зүйл үнэхээр их болохыг багш оюутнууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Үнэхээр ч түүний гаргасан шинэ ном хоёр зууны ёс суртахууны үнэлэмжийг олон олон жишээ баримтанд тулгуурлан үнэлэн цэгнэснээрээ оюутан залуучууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эрдэмтэн судлаачдын сонирхолыг ихээр татаж байна. Ертөнцийн номыг тархиндаа багтаасан Б.Галиндэв багшийнхаа эрдэм номын ажилд их амжилтыг ерөөж бусдын хүүхдийг гэгээрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.
ХМА
Урд эгнээний голд сууж буй нь манай Галя багш Сэтгүүл зүйн тэнхмийн хамт олон

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам