Saturday, October 26, 2013

ОТИС-ын аварга шалгаруулах шатрын тэмцээн боллоо


ЭЗБУС-ийн санаачлагаар ОТИС-ын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Жил болгон уламжлал болгон зохиогдох энэхүү тэмцээнд багш, оюутан, ажилтан албан хаагч нийлсэн хорь гаруй тамирчин ур ухаанаараа өрсөлдсөн юм. Тэмцээний гол зорилго нь багш оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие биентэйгээ танилцаж нөхөрлөх, оюун ухаанаа хөгжүүлэх
байлаа. Цаашид бид энэхүү тэмцээнийг улам өргөжүүлж олон хүнийг хамруулсан, хүмүүсийн хүсэн хүлээдэг тэмцээн болгоно хэмээн зохион байгуулагч ЭЗБУС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Э.Ганбат ярьсан юм.
ОТИС-ын шатрын анхны аварга алтан медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлийн эзнээр  ЭЗБУС-ийн ОУХМ 1-р ангийн оюутан Б.Энхбаяр,  2-р байр: ЭЗБУС-ийн Санхүү 3-р ангийн оюутан К.Хайратт, 3-р байрыг ЭЗБУС-ийн Санхүү 4-р ангийн оюутан М.Мирас нар тодорлоо.
Уг тэмцээнийг шатрын спортын дэд мастер М.Бат-Од шүүн явуулсан юм.
Тэмцээний үйл явцаас

1, 2, 3-р байранд шалгарсан оюутнууд: Зүүн гар талаас М.Мирас, Б.Энхбаяр, К.Хайрат
Мэдээг бэлтгэсэн: ХМА

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам