Monday, October 14, 2013

Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль Оюу толгой ХХК-тай хамтран ажиллахаар боллоо


Оюу Толгой ХХК нь Монгол улсын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс, алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын уул уурхайн компани юм. Тус компани нь Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг зорьдог бөгөөд үүнийг хэрэгжүүлэх нэг арга зам нь боловсролыг дэмжих, боловсролын байгууллагын чадавхийг сайжруулахад хамтарч ажиллах явдал тул ОТИС-ийн ХЗС-тай хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв.
Оюу толгой ХХК болон Хууль зүйн сургууль нь эрх зүйн боловсролоор дамжуулан Монгол Улсын хууль, эрх зүйн тогтолцооны хөгжилд хувь нэмрээ оруулах нэгэн зорилгын төлөө нэгдэж хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Оюу толгой ХХК нь дараах чиглэлэээр хамтран, ХЗС-ийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаар болсон байна. Үүнд:
-Монгол Улсын хууль эрх зүйн судалгаа, эрдэм шинжилгээний ажил
-Хууль зүйн сургуулийн шүүхийн мэтгэлцээн болон оюутны бусад тэмцээн уралдаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
-Оюутнуудад ажлын байр бий болгох зорилгоор компанийн хуулийн хэлтэст оюутнуудыг дадлагажиж ажиллуулах, бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулах
-Компани болон ХЗС нь бие биендээ болон оюутнуудад лекц, семинар зохион байгуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллана.

Энэхүү гэрээ нь 2013 оны 10 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

ОТИС-ийн ХЗС-ийн хэвлэл мэдээллийн алба
2013.10.14

1 comment:

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам