Thursday, September 12, 2013

Бүртгэл Менежментийн Тэнхимийн танилцуулга

Отгонтэнгэр Их Сургууль нь 2006-2007 онд бүтцийн өөрчлөлт хийж Бизнесийн удирдлагын тэнхим нь Эдийн Засаг Бизнесийн Удирдлагын Сургууль болж өргөжсөн. Тус сургууль нь Бүртгэл менежментийн тэнхим болон Эдийн Засгийн тэнхим гэсэн 2 нэгжтэйгээр зохион байгуулагдсан. Бүртгэл Менежментийн Тэнхим нь үүсэн байгуулагдсанаас хойш 8 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөгийн байдлаар Нягтлан бодогч, Санхүүгийн менежер, Олон улсын худалдааны менежер мэргэжлүүдээр сургалт явуулж байна.
Тус тэнхимийн хувьд зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр мэдлэг боловсрол бүхий тэргүүний мэргэжилтэн бэлтгэх,
сургалт-судалгааны байгууллагын түвшинд ажиллах, дотоодын болон олон улсын магадланд орох зорилт тавин ажиллаж байна.
БМТ нь менежментийн 3 багш, маркетингийн 1 багш, нягтлан бодох бүртгэлийн 5 багш нийт 9 багштай үйл ажиллагаагаа эхэлж байсан. Өнөөдөр тус тэнхим менежментийн 4 багш, нягтлан бодох бүртгэлийн 5 багштайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэнхимийн эрхлэгчээр П.Эрдэнэбат ажиллаж байна.
Бүртгэл менежментийн тэнхим нь мэргэжлийн тэнхим бөгөөд тус тэнхимээс Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Зардлын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Бүртгэлийн мэдээллийн систем, Санхүүгийн тайлагналын  болон аудитын олон улсын стандарт, Татварын онол арга зүй, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн хяналт дотоод аудит, Татварын хяналт шалгалт, Аудит, Ахисан түвшний бүртгэл, Засгийн газрын худалдан авах ажиллагаа, Зардал удирдлагын бүртгэл, Санхүүгийн бүртгэл шинжилгээ, Банкны нягтлан бодох бүртгэл, Дунд шатны бүртгэл Менежментийн үндэс, Санхүүгийн үндэс, Санхүүгийн менежмент, Бизнес төлөвлөлт, Банкны менежемент, Санхүүгийн онол бодлого, Даатгалын менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент, Хөрөнгийн үнэлгээ, Бизнес ба нийгэм, Аж ахуйн нэгжийн санхүү, Төрийн бодлого бодлогын шинжилгээ, Бизнес төсөл, Хүний нөөцийн менежмент, Маркетингийн менежмент, Маркетингийн судалгаа, Бизнес төлөвлөлт, Олон улсын худалдаа, Олон улсын худалдааны менежмент, олон улсын маркетинг, Төслийн менежмент, Монголын эдийн засгийн түүх, Төрийн санхүү, Стратегийн удирдлага, Маркетинг зэрэг хичээлүүдийг заадаг.
БМТэнхим нь 2008 оноос хойш Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажиллаж байгаа бөгөөд тус компаний нэрэмжит “Интерактив-Нягтлан бодох бүртгэлийн программын сургалтын төв”-ийг нээн ажиллуулж байна.
Интерактив программын сургалтын төвд Interactive Diamond ERP5.0 программыг ашиглахаас гадна, 2009 оноос тус компаниас гаргасан “Imfact“ программыг суурилуулан дадлагын баазаа өргөжүүлж, оюутнуудад мэргэжлийн  чадвар олгож байна. Мөн тус төв нь хэвлэх, хувилах болон бусад хэрэгцээт үйлчилгээг оюутан танд зориулан явуулж байна.
БМТ нь сургалт, эрдэм шинжилгээ судалгааны ажлуудаас гадна оюутнуудад хандсан мэргэжлийн уралдаан тэмцээн, АСТ, спорт, урлагийн арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсаар ирсэн.
Уламжлал болгон зохион байгуулдаг ажлууд
Мэргэжлийн уралдаан тэмцээн:
•Мэргэжлийн хичээлүүдээр АСТ
•Мэргэжил сурталчлах аян
•Нягтлан бодох бүртгэлийн олимпиадад оролцох
•Менежментийн олимпиадад оролцох
•Танилцах дадлага
•Үйлдвэрлэлийн дадлага
•Курсын ажил
•Дугуйлан хичээллүүлэх
•Оюутны Эрдэм шинжилгээний хурал
•Багш нарын эрдэм шинжилгээний хурал
Спорт, соёл урлагийн ажлууд:
•Оюутны танилцах аялал
•Оюутны шинэ жилийн арга хэмжээ
•Оюутны Урлагийн наадам
•Санхүү, эдийн засагчдын өдрийг угтан ЭЗБУС-ийн аварга шалгаруулах спортын арга хэмжээ
•ЭЗБУС-ийн төгсөгчдийн нэрэмжит спортын арга хэмжээ

Улсын хэмжээнд оролцсон арга хэмжээ
•Менежментийн улсын III, IV, V, VI, VII, VIII-р олимпиадуудад амжилттай оролцсон. Менежментийн улсын V-р олимпиадад тэргүүн байр эзэлж байсан.
•НББ-н улсын олимпиадад 3 удаа амжилттай оролцсон.
•Эврика улсын хэмжээний ЭШХуралд тэнхимийн багш нараас илтгэл тавьдаг. Тэнхимийн багш докторант М.Довууч нь Эврика ЭШХуралд салбартаа тэргүүн байранд орж байсан.
•ХААИС-ЭЗСургуультай хамтын ажиллагааны хүрээнд багш нарын ЭША-д оролцсон.
•Мэргэжил боловсролоо дээшлүүлэх, мэдлэгээ тэлэх зорилгоор улсын хэмжээнд зохиогдож буй эрдэм шинжилгээний хурал, семинар, сургалтуудад тогтмол оролцдог.
Эдийн засаг-бизнесийн удирдлагын сургуулийн оюутнуудад мэргэжлийн дадал чадвар эзэмшүүлэх зорилгоор “Интерактив Ай Би” ХХК-тай хамтран “Интерактив” программын сургалтын төвийг 2007 оноос байгуулж нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд төдийгүй өөрийн сургуулийн төгсөгчид, бизнесийн бусад салбарт тухайн мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх бааз болгон ашиглах болсон.
Уг төвд дараах сургалтуудыг явуулж ирсэн.
•    Танхимын сургалт
•    Үйлдвэрлэлийн дадлага
•    Санхүүгийн программын сургалт
•    НББ-н анхан шатны болон санхүүгийн программын сургалт (иргэд болон хувь хүн)
•    Байгууллагын захиалгат  санхүүгийн программын сургалт
Мөн тус төвд оюутан хэрэгтэй хэвлэх, хувилах, сканнердах, зүсэх, нуруулдах зэрэг үйлчилгээг үзүүлж байна.
Багш нарын танилцуулга
Тэнхмийн хамт олон
1.Лувсанцэдэн Удвал
Албан тушаал: ЭЗБУС-ийн захирал
Боловсролын зэрэг: Магистр, Мэргэшсэн нягтлан бодогч, Аудитор, Ахлах багш
Ажилласан жил: 15
Оролцсон хөтөлбөр, төсөл: 3
Мэргэжил дээшлүүлсэн байдал: 1999 онд МУИС-н ЭЗС-с зохион байгуулсан “НББ-н багш нарын мэргэжил” дээшлүүлэх сургалт, 2000 онд “Нягтлан бодох бүртгэлийн хичээлийн цөм хөтөлбөр”-г хэрэгжүүлэх сургалт, 2001 онд “Дээд боловсролын менежмент” сургалт, БСШУЯам Боловсролын хүрээлэнгийн “Сургах зүйн” дээд курст суралцан их дээд сургуульд багшлах эрх, 2002 онд Санхүү Эдийн засгийн Яамны “Төсөвт байгууллагын сургагч багш бэлтгэх” сургалтанд хамрагдаж улсын хэмжээний сургагч багшийн эрх, 2004 онд Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн засгийн газрын “Худалдан авах ажиллагааны удирдлагын чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд СЭЗЯамнаас зохион байгуулсан “Худалдан авах ажиллагааны сургагч багш” бэлтгэх тендерийн сургалтанд амжилттай суралцан улсын хэмжээний сургагч багшийн эрх авсан. 2005 онд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгээс зохион байгуулсан сургалт,  2006 онд АХБанк СЭЗЯ-ны дэргэдэх ХАА-ны хөгжлийн төвөөс зохион байгуулсан сургагч багшийн эрхийг баталгаажуулах сургалт, 2007 онд Дэлхийн банк, ММНБИ-с зохион байгуулсан "Аудитын чанарын баталгаажуулалтыг  сайжруулах нь"  сургалт, 2007 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогч цол, тэмдэг, 2009 онд ММНБИ-с зохион байгуулсан Аудитын сургалт,  2009 онд ММНБ цол  5 жилийн хугацаатай эрх, 2010 онд СЯамны ХАА-ны сургагч багшийн сургалт  3 жилийн эрх, 2011 онд Энэтхэг улсын  Дэли хотод Англи хэлний курст, Менежментийн боловсрол, агуулга, арга, хэлбэр, туршлага” сэдэвт семинар-2013, Олон улсын магадлан итгэмжлэлийн (ACBSP) сургалт-2013, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрхийн батламж-2013.
Хэвлүүлсэн ном, бүтээл: 8
Заадаг хичээл: Засгийн газрын худалдан авах ажиллагаа, Зардал удирдлагын бүртгэл, Зардлын бүртгэл, Аудит, Төрийн бодлого, бодлогын шинжилгээ, Даатгалын үндэс, Нийгмийн даатгал.
2.Пүрэв Эрдэнэбат
Албан тушаал: ЭЗБУС-н БМТэнхимийн эрхлэгч
Боловсролын зэрэг: Магистр, Ахлах багш
Ажилласан жил: 10
Оролцсон хөтөлбөр, төсөл: 2
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Багшлах эрхийн сургалт-2003 он, 2007 онд Пуда багшийн хичээл" менежментийн сургалт семинар, 2006 онд Бизнесийн ёс зүй, 2007 онд ХААИС-Канад улсын Саскачеваны их сургуулийн хамтарсан төслийн сургалт болох Cost benefit analysis төслийн сургалт, 2008 онд UNDP-н “Хүний хөгжил”-н сургалтанд хамрагдаж Монгол дахь анхны сургагч багшийн сертификат авсан. Инхолланд-ОТИС-ийн хамтарсан сургалт “Teacher’s training hospitality and tourism management”-2011. Идэр дээд сургууль, МУИС-иас зохион байгуулсан “Тоон болон чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон үр дүнг тайлбарлах нь” сургалт-2013. Менежментийн боловсрол, агуулга, арга, хэлбэр, туршлага” сэдэвт семинар-2013. Олон улсын магадлан итгэмжлэлийн (ACBSP) сургалт-2013.
Хэвлүүлсэн ном, бүтээл: 3
Заадаг хичээл: Менежментийн үндэс, Бизнес төсөл, Хүний нөөцийн удирдлага, Банкны менежмент, Хөрөнгө оруулалтын менежмент
3.Жамц Ганзаяа
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр, Мэргэшсэн нягтлан бодогч
Ажилласан жил: 8
Оролцсон хөтөлбөр, төсөл:
Мэргэжил дээшлүүлсэн байдал: ТИНЗ-н сургалт-2006, Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт-2012, монголын мэргэшсэн нягтлан бодогч-2013.
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Бүртгэлийн мэдээллийн систем, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Аудит, Татварын онол арга зүй, Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэл, Банкны нягтан бодох бүртгэл
4.Пүрэвдагва Эрдэнэчимэг
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 6
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Багшлах эрхийн сургалт-2008, Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт-2011, Имфакт программын сургалт-2012, 2011 онд Энэтхэг улсын  Дэли хотод Англи хэлний курс.
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Санхүүгийн тайлагналын болон аудитын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Санхүүгийн бүртгэл, Санхүүгийн бүртгэл шинжилгээ, Ахисан түвшний бүртгэл, Зардлын бүртгэл, Даатгалын бүртгэл.
5.Сүндэв Баярцогт
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 7
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Багшлах эрхийн сургалт-2008 он, Имфакт программын сургалт-2011 он, ЗБ-н сургалт-2012, Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт-2011, Олон улсын магадлан итгэмжлэлийн (ACBSP) сургалт-2013.
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Татварын онол арга зүй, Ахисан түвшний бүртгэл, Зардлын бүртгэл, Санхүүгийн тайлангийн шинжилгээ, Санхүүгийн бүртгэл, Нягтан бодох бүртгэлийн үндэс, Аудит, Нийгмийн даатгал
6.Алтанзагас Ганзориг
Албан тушаал: Нягтлан бодох бүртгэлийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 7
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Багшлах эрхийн сургалт-2008 он, Татвар санхүүгийн тайлан гаргахад тулгамдаж байгаа асуудлууд сургалт-2011 он,
Хэвлүүлсэн ном, бүтээл:
Заадаг хичээл: Удирдлагын бүртгэл, Зардлын бүртгэл, Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Нягтлан бодох бүртгэлийн үндэс, Дунд шатны нягтлан бодох бүртгэл, Банкны нягтлан бодох бүртгэл.
7.Нанзад Отгонбаяр
Албан тушаал: Олон улсын худалдааны менежментийн багш
Боловсролын зэрэг: Магистр, докторант, Ахлах багш
Ажилласан жил: 12
Оролцсон хөтөлбөр, төсөл: Их дээд сургуулиудын багш нарын боловсролыг дээшлүүлэх төсөл
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Багшлах эрхийн сургалт-2000 он, Монголын их дээд сургуулиудын багшийн хөгжил сургалт-2005, ЗГ-н худалдан авах ажиллагааг сайжруулах нь сургалт-2012, Менежментийн боловсрол, агуулга, арга, хэлбэр, туршлага” сэдэвт семинар-2013.
Хэвлүүлсэн ном, бүтээл: 2
Заадаг хичээл: Маркетингийн менежмент, Маркетингийн судалгаа, Бизнес төлөвлөлт, Олон улсын худалдааны менежемнт, Олон улсын худалдаа, Олон улсын маркетинг, Төслийн менежмент
8.Маньбадар Довууч
Албан тушаал: Менежментийн багш
Боловсролын зэрэг: Магистр, докторант, Хөрөнгийн үнэлгээчин, Ахлах багш
Ажилласан жил: 10
Оролцсон хөтөлбөр, төсөл: 2
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Багшлах эрхийн сургалт-2004 он, Хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин, НББ-н ангиудад орох жишиг хөтөлбөрийн сургалт
Хэвлүүлсэн ном, бүтээл: 4
Заадаг хичээл: Санхүүгийн менежмент, Аж ахуйн нэгжийн санхүү, Даатгалын менежмент, Санхүүгийн онол бодлого, Бизнес ба нийгэм, Хөрөнгийн үнэлгээ, Төрийн санхүү
9.Сүхбаатар Эрхэмбаяр
Албан тушаал: Менежментийн багш
Боловсролын зэрэг: Магистр
Ажилласан жил: 1
Мэргэжил дээшлүүлсэн байдал: Боловсролын хүрээлэн-Багшлах эрхийн сургалт-2012, Менежментийн боловсрол, агуулга, арга, хэлбэр, туршлага” сэдэвт семинар-2013.
Заадаг хичээл: Менежментийн үндэс, Санхүүгийн үндэс, Бичил санхүү, Аж ахуйн нэгжийн санхүү.
Хамтын ажиллагаа
1.“Ногоон алт” төсөл (Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран-2010). ЭЗБУС-ийн болон тус тэнхимийн багш нараас судалгааны ажилд хамрагдан ажиллахын зэрэгцээ судлаачаар ажилладаг.
2.Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институттэй мэргэжлийн чиг үүргийн хүрээнд хамтын ажиллагаатай ажиллдаг. Тус тэнхимийн багш нараас сургалтын хорооны орон тооны гишүүнээр ажилладаг бөгөөд багш нараас мэргэжил дээшлүүлэх болон мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд хамтран ажиллах зэрэг байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багш нарын болон оюутнуудын дунд мэргэжлийн болон спортын төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж иржээ.
3.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд “Интерактив” сургалтын төвд нийгмийн даатгалын газрын ажилтнуудад Имфакт программын сургалт зохион байгуулсан.
4.Интерактив Би Ай ХХК-тай хамтын ажиллагаатай ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд Интерактив сургалтын төвөөр дамжуулан хамтын ажиллагаатай бусад мэргэжлийн байгууллага болон төгсөгчдөд мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулан ажиллаж байна.
5.Отгонтэнгэр их сургууль Голландын Инхолланд их сургууль, Голланд-Монголын хамтарсан “PUHMIM” компанитай хамтран аялал жуулчлал-зочид буудлын менежментийн 1 жилийн хамтарсан сургалтыг Инхолландын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг жишиг болгон зохион байгуулсан.
6.МХАҮТ-тай хамтран ажилладаг. Хамтын ажиллагааны хүрээнд багшлах боловсон хүчнийг сургалт семинарт хамрагдах, хамтран сургалт зохион байгуулах, бизнесийн байгууллагуудад захиалгаар судалгаа хийх, судалгааны ажлын материал харилцан солилцож ашиглах, оюутнуудын мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн урьж сургалт зохион байгуулах  зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж иржээ.
7.Хас банкны Баянзүрх салбартай хамтын ажиллагаатай ажилладаг.
8.МУИС-ийн ЭЗСургууль, ХААИС-ийн ЭЗСургууль, СЭЗДС, ШУТИС-КТМС зэрэг сургуулиудтай хамтран ажиллаж иржээ. 
ЭЗБУС-ийн онцлох үйл явдал
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл: 2012-2013 оны хичээлийн жилд ЭЗБУС нь Санхүүгийн удирдлага болон Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрийн магадланд бэлтгэж магадлангийн тайлангаа эхний байдлаар БМИҮЗ-д өгсөн байгаа бөгөөд тус хичээлийн жилийн 1-р улиралд хөтөлбөрийн магадланд орох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зорилго нь тухайн сургалтын байгууллагын хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрийг тасралтгүй боловсронгуй болгох, сургалтад шинэлэг дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхийг дэмжих, бэлтгэж буй мэргэжилтний чадварыг сайжруулахад нөлөө үзүүлэх, сайн хөтөлбөрүүдийг нийтэд хүргэж мэдээлэхэд оршино.Үүний зэрэгцээгээр хөтөлбөрийг магадлан итгэмжилснээр улс хоорондын дээд болон мэргэжлийн боловсролыг харилцан хүлээн зөвшөөрөх, кредит цагийг хөрвүүлэх асуудлын үндэс суурь тавигдаж, манай орны оюутан залуучууд тухайн сурч байгаа анги, курс, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэргээ гадаадын их, дээд сургуулиудад шууд үргэлжлүүлэх ба ахиулан суралцах боломжийг хангах юм.

Олон улсын магадлан итгэмжлэл (ACBSP)
ЭЗБУС нь 2012 оны 12 сарын 27-нд Бизнесийн сургуулиуд, сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөл (ACBSP)-д гишүүнээр элсэж сертификатаа гардан авсан. 
Олон улсын магадлан итгэмжлэлийн ач холбогдол:
1.Магадлан итгэмжлэгдсэнээр тус сургууль нь цаашдын хөгжил дэвшил, ололт амжилт болон тэтгэлэгт хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэхэд бүхий л хүч бололцоогоо дайчлан ажиллах хариуцлага нь дээшилдэг.
2.Сургалтын чанар болон эрхэм зорилго, зорилтын хэрэгжилтийг нарийвчлан судлах боломжийг бүрдүүлдэг.
3.Нийгэмд өрсөлдөх байр суурийг өндөрт өргөж, баталгаажуулдаг.
4.Олон нийтэд танигдах замыг нь нээж өгдөг.
5.Донор байгууллагууд, сангууд болон засгийн газрын санхүүжилт хийх үед магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд илүү нэр хүндтэй, давуу боломжтой байдаг.
6.Тухайн сургуулийн бахархал, нэр төрийн хэрэг байдаг.
Магадлан итгэмжлэгдсэн сургуульд суралцах нь оюутанд ямар ач холбогдолтой вэ?
1.Магадлан итгэмжлэл нь оюутнуудын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, багш нарыг оюутнуудтай илүү хүртээмжтэй ажиллахад түлхэц болдог.
2.Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудад чанартай мэдлэг олгох бүрэн боломжоор хангаж өгдөг.
3.Магадлан итгэмжлэгдсэнээр оюутнуудын сурах бололцоог бүрэн хангасан орчин үеийн сургалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, материаллаг баазтай байх шаардлагыг хангадаг.
4.Оюутанд үзүүлэх үйлчилгээ нь үргэлж шинэчлэгдэж, нэмэгдэж байдаг.
5.Магадлан итгэмжлэгдсэн сургууль төгсөх нь давуу талыг бий болгодог

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам