Thursday, September 26, 2013

Атрын аянд явцгаалаа

Монгол Улсын Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам, Улсын Ургацын комисстой хамтран улс эх орныхоо эдийн засгийн хөгжилд оюутан залуучуудын бодит оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ажил-Залуус” төслийн хүрээнд намрын ургац хураалтын их ажилд их, дээд сургуулийн оюутнуудыг татан оролцуулж байгаа билээ. Энэ их ажилд Отгонтэнгэр их сургуулийн Хуульзүйн сургуулийн 4-р курсын 17 оюутан 1 багшийн хамт оролцохоор 9 сарын 24-ны өдөр ажлын талбар луу хөдөллөө.
Манай оюутнууд Төв аймгийн Баянцогт сумын сангийн аж ахуйд төмс хураалтын ажилд оролцохоор 14 хоногийн хугацаатай явлаа.Ургацын багийн хамт олныг үдэн Хуульзүйн сургуулийн захирал Ц.Алтанцэцэг үг хэлж, ажлаа амжилттай, чанартай сайн гүйцэтгэж, хууль дүрэмийг чанд сахин сахилга баттай, зохион байгуулалт сайтай ажиллаж нормоо биелүүлээд ирэхийг онцоллоо. Оюутнууд урам зориг, итгэл дүүрэн ургацын талбар луу хөдөлцгөөлөө.
Та нартаа амжилт хүсье. Сайн ажиллаарай.
Үйл явдлаас







1 comment:

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам