Monday, May 6, 2013

СЭТГҮҮЛЧ, ЗОХИОЛЧ Б.ШҮҮДЭРЦЭЦЭГТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖЭЭ


 Отгонтэнгэр их сургуулийн Номын сангийн хамт олон зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэгийг урьж уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтанд Отгонтэнгэр их сургуулийн ректор Н.Энхзаяа, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Э.Номин нар оролцжээ. Уулзалтанд ОТИС-ийн багш нар мөн 100 гаруй оюутнууд уулзалтанд хамрагдсан байна.
Б.Шүүдэрцэцэг нь “Монголын шилдгийн шилдэг ном”-ын шагналыг хүртсэн “Домогт Ану хатан”
романаа яаж бичсэн, киногоо хэрхэн яаж бүтээсэн талаар оюутан залуустай сэтгэгдлээ хуваалцжээ. Уулзалтанд идэвхтэй оролцож, сонирхолтой асуулт асуусан оюутнуудыг Ану хатны зурагт хуанлигаар шагнан урамшуулсан юм. Мөн ОТИС-ийн Хүмүүнлэгийн номын санд “Сэтгэлийн анир” номоо бэлгэлжээ.
Уулзалтын дараа багш, оюутнуудад “Ану хатан” киногоо бүрэн эхээр нь толилуулсан юм. Тус түүхэн кино нь 2 цаг 40 минут гарч Монгол орныг 200 жил эзлэн түрэмгийлсэн Манжийн Энх-Амгалан хааны цэрэгтэй монголын нутагт хийсэн хамгийн том тулалдааныг үзүүлж, манжийн дарлалын эсрэг мянга мянган ард түмний тэмцлийг дүрсэлсэн бүтээл юм.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам