Tuesday, May 21, 2013

“Отгонтэнгэр шүтээн”яруу найрагийн тэмцээн боллоо


Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Отгонтэнгэр” шүтээн яруу найргийн наадам найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. “Отгонтэнгэр шүтээн” яруу найргийн наадамд нийт 20 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй оюутнууд оролцлоо. Их, дээд сургуулийн оюутнууд уран үг, ухааны цараагаа уралдуулдаг уг наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу
найрагч А.Эрдэнэ-Очир, залуу яруу найрагч С.Начин, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Галиндэв, Сэтгүүлзүйн багш Н.Зултунгалаг нар ажиллаа. Наадмын нэгдүгээр шатанд 35 найрагч шүлгээ уралдуулснаас хоёрдугаар шатанд 10 залуу найрагчийн шүлэг шалгаран үлдсэн юм. Үүнээс сүүлийн шатанд таван шүлгэн “хүлгээ” уралдуулж, эхний гурван байрын найрагч тодорчээ. Гутгаар байрыг Их Монгол дээд сургуулийн оюутан Н.Хадбаатар эзэлсэн бол МУИС-ийн оюутан Т.Саранчимэг удааллаа. Наадмын тэргүүн байрт Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн оюутан Э.Доржсүрэн шалгарав.
Яруу найрагч А.Эрдэнэ-Очир “Отгонтэнгэр шүтээн” яруу найргийн наадамд оролцож байгаа залуу найрагчдад хандан сэтгэлийн, урмын, уран бүтээлийн чин сэтгэлийн үгээ илэрхийлж уран бүтээлийн дээжээсээ шүлгэн мялаалга өргөлөө. Мөн өөрийн анхны шүлгийн номоо наадамд амжилттай оролцсон хоёр найрагчид бэлэглэсэн юм.

1 comment:

  1. Ijin Promosi yaa...
    bagi teman2 semua yang membutuhkan Bahan bangunan; atap; genteng dan batu bata, kami cv bangun tujuh cahaya menjual semua yang anda butuhkan dengan berbagai variasi dan ukuran.
    SMS/WA/TELP: 031 51908246 - 081359034380 - 08972734385 / Pin BB: 75885160

    Powered By Girilaya Real Groups

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам