Tuesday, May 28, 2013

Отгонтэнгэр их сургууль эрдмийн баяраа тэмдэглэлээ

Монгол улс дахь анхны хувийн сургуулиудын нэг Отгонтэнгэр их сургууль өнөөдөр 19 дэх удаагийн төгсөлтөө хийж ромбо, диплом гардуулах ёслолын ажиллагаагаа Улаанбаатар паласт хүндэтгэлтэйгээр зохион байгууллаа. Оройн дээд Очирваань хайрханаараа овоглосон энэ сургууль өөрийн оронд төдийгүй гадаадын улс оронд хүлээн зөвшөөрөгдөж, нийтийн дунд “Тэнгэрийн ивээлтэй сургууль” хэмээн нэрлэгдэх болжээ.
Энэ удаа тус сургуулийг Англи хэлний багш, хятад хэлний орчуулагч, сэтгүүлзүй, сургуулийн өмнөх насны хүүхдийн
багш, аж ахуй эрх зүйч, олон улсын эрх зүйч, нягтлан бодогч, санхүүгийн менежер, олон улсын худалдааны менежер гэсэн мэргэжлээр 520 гаруй оюутан бакалаврын зэрэг горилж сургуулиа амжилттай төгсөж байна.
Нийт төгсөгчдөөс 20 оюутан сургуулиа “Онц” төгсөж үе тэнгийн найз нөхдөө хошуучлан, эцэг эх, эрдэмтэн багш нараа баярлууллаа. 1991 оноос эхлэн сургалтаа эхлүүлсэн Отгонтэнгэр их сургууль өнгөрсөн 20 жилийн хугацаанд 6000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин төгсгөсний 80 орчим хувь нь улс эх орондоо үр бүтээлтэй ажиллаж, гадаад дотоодын их дээд сургуульд ахисан түвшинд суралцаж байгаа аж.
Отгонтэнгэр их сургуулийг амжилттай төгсөж байгаа нийт төгсөгчиддөө мөн онцчууддаа баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт,амьдралд нь сайн сайхныг хүсье.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам