Tuesday, May 21, 2013

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ДЭД КОНСУЛ ДИАННА ПАЛЕКВИН ОТИС-ийн ОЮУТНУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

АНУ-ын элчин сайдын яамны дэд консул хатагтай Диана Палеквин, олон нийттэй харилцах албыг төлөөлөн хатагтай Э.Уянга нар ОТИС-ийн удирдлага, багш, оюутнуудтай уулзалт хийлээ. Айлчлалын зорилго нь ОТИС-ийн оюутнуудад АНУ-д суралцах боломж, тэтгэлэгт хөтөлбөр, виз хэрхэн хүсэх талаар дэлгэрэнгүй танилцуулан, тэдний сонирхсон асуултад нээлттэйгээр хариулах явдал байлаа. 
Уулзалтыг нээн Отгонтэнгэр их сургуулийн ректор Н.Энхзаяа
үг хэлсэн бөгөөд дэд консул Палеквины айлчлалд ихээхэн талархаж байгаа ба цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ үеэр АНУ-д суралцаад ирсэн оюутан Эрдэнэ “Америкт суралцах боломж” илтгэл хэлэлцүүлэн тэрээр өөрийн суралцсан сургууль, муж, хэрхэн тэтгэлэгт хамрагдсан туршлагаасаа хуваалцсан нь оюутнуудын анхаарлыг татсан юм. ОТИС-ийн Англи хэлний ангийн оюутнуудын “Монголын нууц товчоо” сэдэвт мини-тоглолтыг зочид маш талархалтайгаар хүлээж авлаа.
Уулзалтын төгсгөлд дэд консул Диана Палеквин уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулсанд талархал илэрхийлж, оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам