Wednesday, May 15, 2013

Судлаач багш, оюутнууд гэр бүлийн асуудалд анхаарлаа хандуулж хэлэлцэв

Отгонтэнгэр их сургууль, Улаанбаатар их сургууль хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “XXI зуун-Монгол гэр бүл” сэдэвт судлаач, багш, оюутны хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг 18 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.  Хурлын үйл ажиллагааг Отгонтэнгэр их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Л.Баасан нээж үг хэлэв.  
Улаанбаатар их сургуулийн Монгол судлалын төвийн захирал доктор (Sc.D), профессор Т.Намжил, Отгонтэнгэр их сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүн доктор (pH.D), профессор Б.Галиндэв нар хурлыг удирдан явуулав. Мөн УБИС-ийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ, ОТИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш докторант Ч.Ичинхорлоо нар хуралд шүүгчээр оролцлоо.
Хуралд нийт 20 гаруй багш, оюутнууд илтгэлээ хэлэлцүүлсэн бөгөөд багш нараас:
I байр: Н.Отгонбаяр /ОТИС-ЭЗБУС/
“Монгол өрхийн ядууралд хийсэн судалгаа”
II байр: Б.Нандинцэцэг /УБИС, докторант/
“Стресс өсвөр насны хүүхдийн зан төлөвт нөлөөлөх нь”
III байр: Б.Одгэрэл /ОТИС, докторант/
“Гэр бүл ба эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” сэдэвт илтгэлээр тус тус эзэллээ.
Харин илтгэгч оюутнуудаас:
I байр: С.Баржав /УБИС, Гэр бүл судлалын 2-р ангийн оюутан/
“Өсвөр үеийнхний гэр бүлд хандах хандлага”
II байр: Б.Отгонпүрэв /УБИС, Гэр бүл судлалын магистрант/
“Өнөөгийн мэдээллийн орчин дахь ахмадын боловсрол”
III байр: Э.Анхбаяр /ОТИС, Сэтгүүлзүйн 1-р ангийн оюутан/
“Өсвөр насны хүүхдүүдийн компьютер тоглоомонд донтох эмгэг” сэдэвт илтгэлээр тус тус эзлэв.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам