Thursday, May 2, 2013

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хурал болжээ

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимээс “Цахим хэвлэл ба нийгмийн өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Монгол улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их Монгол дээд сургууль зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. “Чөлөөт хэвлэл ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурлыг нээж Отгонтэнгэр их сургуулийн захирал Н.Энхзаяа, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Мэдээлэл, Харилцаа холбооны асуудал хариуцсэн мэргэжилтэн Ж.Уянга нар хуралд хүрэлцэн ирсэн багш, оюутнуудад баяр хүргэж талархал илэрхийллээ. 
Энэхүү хурлын  шүүгчээр Монгол улсын их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор, соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль, Отгонтэнгэр их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Галиндэв, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш доктор Л.Ариун, “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн нар ажиллалаа. 
“Хэвлэлийн эрх чөлөө” ТББ-ын гишүүн, ТМ телевизийн ерөнхий редактор С.Эрдэнэбаяр “Цахим сэтгүүлзүйн бүтээлийг телевизэд ашиглах нь” гэсэн үнсэн илтгэлийг хэлэлцүүлсэн юм. 
Монгол улсын их сургуулийн Сэтгүүлзүйн хоёрдугаар ангийн оюутан Д.Ганзориг “Цахим хэвлэлийн хэл найруулгыг боловсронгуй болгох зарим асуудалд” сэдэвт илтгэлээр хурлын тэргүүн байр эзэлсэн байна. 
Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн оюутан Б.Хулан “Мэдээллийн вэб сайтуудын хэл найруулгын алдаанд хийсэн судалгаа” сэдэвт илтгэлээр дэд байрт орсон бол ОТИС-ийн Сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутан О.Оюун-Эрдэнэ “Цахим хэвлэлийн ёс зүй” сэдэвт илтгэлээр удаалав. 
“Их монгол” дээд сургуулийн оюутан Э.Ганхуяг “Интернэт орчинд контент зохиогч болон хүлээн авагчийн хоорондох асуудал түүний зохицуулалт” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж тусгай байрын шагналыг хүртжээ.
    Сонирхуулахад, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 1993 онд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан бөгөөд түүнээс хойш даруй 20 жил өнгөрчээ.

1 comment:

  1. Ijin Promosi yaa...
    bagi teman2 semua yang membutuhkan Bahan bangunan; atap; genteng dan batu bata, kami cv bangun tujuh cahaya menjual semua yang anda butuhkan dengan berbagai variasi dan ukuran.
    SMS/WA/TELP: 031 51908246 - 081359034380 - 08972734385 / Pin BB: 75885160

    Powered By Girilaya Real Groups

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам