Friday, May 3, 2013

“Боловсролын Шинэчлэл 2013” үзэсгэлэнд ОТИС амжилттай оролцлоо

 Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Нийслэлийн Боловсролын газар, Мэргэжлийн Сургуулиудын Холбоо, Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум, Хувийн Их Дээд Сургуулиудын Холбоо, Хөдөлмөрийн Яам, Мишээл Групп ХХК-тай хамтран жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсролын Шинэчлэл 2013” үзэсгэлэн 2012.04.26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж амжилттай өндөрлөв.
 Энэхүү үзэсгэлэн яармагын үйл ажиллагааг ОТИС-ийн Хуульзүйн сургуулийн багш нар зохион байгуулж, бүрэлдэхүүн сургуулиуд идэвхтэй оролцож, бэлтгэл ажлыг ханган амжилттай оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр ОТИС-ийн ректор Н.Энхзаяа өөрийн биеэр очиж үзэсгэлэнгийн явцтай танилцан үйл ажиллагаанд оролцлоо. Мөн ХЗС-ийн оюутнууд үзэсгэлэнгийн үеэр сурталчилгааны материал тараах, сургуулийнхаа танилцуулгыг хийх, урлагын тоглолтуудыг үзүүлж сургуулиа сурталчилах болон өдөрлөгийн үеэр зохион байгуулагдсан бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцов.
Үзэсгэлэнгийн үйл ажиллагааг амжилттай сайн зохион байгуулж оролцсон ХЗС-ийн багш оюутнууд болон бусад албаны хүмүүстээ талархал илэрхийлье.
Энэхүү үзэсгэлэн яармагийн гол зорилго нь:
• Дээд боловсролын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх
• Боловсролын бодлогын асуудлыг сурталчилах, боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах
• Нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, мэдээлэл өгөх
• Их-дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэхэд нь шаардлагатай мэдээлэл өгч өөрсдийн сургуулиудыг танилцуулж, сурталчилах
• ЕБС-ийн 9, 11-р анги төгсөгчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэл хүргэх явдал байв.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь:
Төрийн болон төрийн бус өмчийн нийт 80 шахам их, дээд, сургууль, коллежууд, МСҮТ-үүд оролцон ахлах болон их, дээд сургууль төгсөгчдөд зориулсан боловсролын байгууллагуудын мэргэжлийн сургалт, зөвлөгөө, мэдээллийн төвүүдийн танилцуулга, сурагчид, эцэг эхчүүдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээ, боловсролын үнэлгээний төвийн танилцуулага хурал семинар ахлах болон их дээд сургууль төгсөгчдөд мэргэжлийн зориулсан сургалт, зөвлөгөө, Боловсролын салбарын хөгжлийн чиглэлийг танилцуулах, оролцогч байгууллагуудын танилцуулгат өдөрлөг, уулзалт зөвлөгөөн, үзүүлэх сургалтууд зохион байгуулагдав.

1 comment:

  1. Service ac surabaya hanya ada di CV ANUGERAH TEKNIK ABADI
    mail : cs@cvata.com
    Telp/Fax 0315461679
    Fleksi 031-70810312/03177249919
    Simpati 081230032650
    Exis 083830316070
    M3 085731878500

    Powered By Girilaya Real Groups

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам