Monday, April 29, 2013

Сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй хийх уулзалтын хөтөлбөр

Бидний өвөг дээдэс арвин сан хөмрөгтэй номын сангууд байгуулж, одон орон судлах хамгийн том төвийг Персийн буланд босгож байсан суу билэгт хүмүүс.
Хамгийн том бүтээл, хамгийн том номын санг бидний өвөг дээдэс бүтээн туурвиж, сүндэрлүүлж байсан. Тэнд Монголын Эзэнт гүрний түүхийг бичгийн их мэргэдээр тэмдэглүүлж түүх шастирт буулгаж байсан.


Зорилго:   
Оюутан залуусыг ном уншихад сонирхолтой болгох, төлөвшүүлэх, номоор дамжуулан мэдлэг, мэдээлэл авахад туслах, шинээр гарсан бестселлер номыг байнга танилцуулах, улмаар жил бүр уламжлал болгох
Явагдах үйл ажиллагаа:
1. Шинээр ирсэн ном сурах бичгийг танилцуулах
2. Сэтгүүлч, зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй уулзалт зохиох 11.30 цагаас
3. “Шиллдэг ном уншигч” шалгаруулах
4. “Ану хатан” кино үзүүлэх 13.00 цагаас /билетний үнэ 2000төг/
Хамрах хүрээ:   
ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, оюутан, ажилтан, ажилчид
Хугацаа:
2013 оны 05-р сарын 01-нд 11.30 цагаас
Хаана:
ОТИС-ийн “Б” байрны хурлын зааланд
Зохион байгуулагч:
ОТИС-ийн ХС-ийн Сэтгүүл зүйн тэнхим
ОТИС-ийн ХС-ийн номын сан
 "Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бичиж, найруулагчаар нь СТА Т.Алтантуяа, продюссерээр Д.Болдхуяг нар ажилласан байна.
Энэхүү түүхэн киног бүтэн нэг жил 6 сарын хугацаанд бүтээсэн гэнэ.
Цаг хугацаа улиравч "Цадиг түүх мөнх” гэсэн уриатай түүхэн уран сайхны "Ану хатан" кино нь 1989 онд нээлтээ хийсэн "Мандухай цэцэн хатан" киноны дараа бүтээж буй домогт хатадын тухай өгүүлсөн хоёрдахь уран бүтээл гэдгээрээ ихээхэн онцлогтой юм байна.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам