Wednesday, April 24, 2013

"СЭТГЭЛИЙН ДЭМ" аян зохион байгуулна

Батлав:
ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн                     Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн
захирал         Ц.Алтанцэцэг/                                   захирал         Д.Энхжаргал

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод туслах
"СЭТГЭЛИЙН ДЭМ"  аяны удирдамж


Зорилго: Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдэд сэтгэлийн дэм өгч, тэдэнд туслах, дэмжлэг үзүүлэх замаар Отгонтэнгэр их сургуулийн нийт багш, оюутан, ажилтан, ажиллагсдын сэтгэл, санааг хүмүүнлэгийн үйлсэд  нэгтгэхэд оршино.
Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүлийн хүрээнд аль нэг этгээд, нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учируулсан, эсхүл учируулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
Нийслэл хотод 2012 онд “Гэр бүлийн хүчирхийлэл”-ийн улмаас 400 орчим гэмт хэрэг гарснаас өнгөрсөн 2011 оныхтой харьцуулахад 50 гаруй хувиар өсчээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 408 бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг өсч байгаа нь хаалттай хаалганы цаана үйлдэгддэг, эхнэр нөхрийн хоорондын үйлдлүүдээс гадна хадам, ах, дүү, аав ээжийн хүрээнд үйлдэгддэг нь судалгаагаар тогтоогджээ.
Гэр бүлийн хүчирхийлэл ихэнхдээ далд байсаар байгаад өнгөрдөг. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч нь хүүхэд, эмэгтэйчүүд, ахмад настан, эрэгтэйчүүд гээд хэн ч байж болно. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хувцас хунар, бичгийн хэрэгсэл, хүүхдийн тоглоом, ариун цэврийн хэрэглэл, хүнсний зүйл зэрэг хүнд хэрэгцээтэй зүйлийг сэтгэлээсээ хандивлаж бидэнтэй нэгдэн “СЭТГЭЛИЙН ДЭМ” аянд оролцохыг уриалж байна.
Хугацаа: 2013 оны 04 сарын 23-ны өдрөөс 2013 оны 05 сарын 06-ны өдөр хүртэл
Хамрах хүрээ: Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль, Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн сургуулийн нийт багш, оюутан, ажилтан, ажиллагсад
Хийгдэх ажил: 
1. 4 сарын 24-нд ХЗС, ЭЗБУС, ХС-ийн тэнхим,  ангиудад  удирдамж  тарааж мэдээлэл хүргэх.
2. 4 сарын 30-наас 5 сарын 6-ныг хүртэл хандивын эд зүйлсийг Хууль зүйн сургуулийн ХЗКСургалтын төвд /хичээлийн А байрны 111 тоот/ бүртгэн цуглуулах
3. 5 сарын 6 -нд аяны хүрээнд цугласан эд зүйлсийг Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төвд гардуулан өгөх

Зохион байгуулагч:
ОТИС-ийн ХЗС-ийн ХЗКС-ын төв    
Монголын Эмнести хүний эрхийн байгууллагын Хуульчдын бүлгийн дэргэдэх ОТГОНТЭНГЭР клуб

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам