Monday, April 22, 2013

ОТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн номын санд ирсэн шинэ ном


 Мягмар О.
Хүүхдээ хайрлан харилцах нь /Ред.Ц.Болор-Эрдэнэ -УБ.:Ган принт,2012.-62х.
Зохиогч энэхүү номонд хүүхэд, эцэг эхчүүдийн хоорондын харилцааг хэвийн сайн байлгахад эн тэргүүнд мэдэж байвал зохих зүйлүүдийг амьдралын жишээ баримтаар баяжуулан ойлгомжтой энгийн хэлээгээр бичсэн болно.





Оюунцэцэг С.
            Таны эрүүл энхрий үр /Эх бэлт.Р.Алтан-Өлзий -УБ.:Мөнхийн үсэг,2010.-140х.
Энэхүү ном нь эцэг эхчүүд эрүүл мэндийн зохих ёсны мэдлэгийг эзэмшсэн байвал үнэхээр тустай бөгөөд ингэснээр хүүхдээ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл энх байлгах, өвдөхөд нь зөв, яаралтай арга хэмжээ авч хүндрүүлэхгүй байлгах гэхчилэн олон тайлын ач тустай.

Батцэнгэл Г.,Бандихүү Б.
Гэр бүлийн сэтгэл судлал /Эх бэлт. Д.Цэрэндулам -УБ.:Соёмбо принтинг,2012.-152х.

Энэхүү номд монголын гэр бүлийн амьдралын тогтвортой хөгжил, чанарыг хангах, эхнэр нөхөр, эцэг эх хүүхдийн хоорондын харилцааг сайжруулах, монголын гэр бүлийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, гэр бүлийн сэтгэл судлалыг хөгжүүлэх асуудлыг хөнджээ.

Даваасүрэн Л.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засалтын талаарх эмхтгэл /Хян. Г.Батцэнгэл -УБ.: “Мон АръяаХХК”,2007.-101х.
Энэ гарын авлага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнд үйлчилгээ үзүүлдэг эцэг, эх багш сурган хүмүүжүүлэгчид, эмч мэргэжилтэн нийгмийн ажилтнууд, их дээд сургуулийн оюутан сурагчид, сайн санаат хүн бүрт "Сэргээн засалт"-ын тухай ойлголтыг цогц хэлбэрээр ойлгуулахыг зорьсон юм.


Норжхорлоо Н., ба бус.,
Шийдвэрлэх нас: /Хян. Н.Жавхлан, Н.Нямдорж -УБ.: Адмон,2012.-239х.

Энэхүү номд бага насны хүүхдийн насны үечлэл бүрээр шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой мэдээлэл, холбогдох зөвлөгөөг өгчээ.

Норжхорлоо Н., ба бус.,
Шийдвэрлэх нас: /Хян. Н.Жавхлан, Н.Нямдорж -УБ.: Адмон,2012.-239х.

      Энэхүү номд бага насны хүүхдийн насны үечлэл бүрээр шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой мэдээлэл, холбогдох зөвлөгөөг өгчээ.
Фенвик Э.
Шийдвэрлэх нас: /Ред. Н.Жавхлан, орч. Д.Одонтуяа -УБ.: Монсудар,2012.-264х.
Энэхүү номд хүүхдийн амьдралыг хамгийн зөвөөр эхлүүлэхийн тулд жирэмсний үе шат тус бүрт анхаарвал зохих зөвлөмжүүд, өдөр тутам тохиолддог бэрхшээлүүдийг үе шаттайгаар хэрхэн шийдвэрлэх талаар тайлбарласаан зөвлөгөө болон хүүхдийн хөгжил, дархлаажуулалтын тухай хамгийн орчин үеийн мэдээллүүд, хооллолт болон хүүхдийн өвчний талаар дэлгэрэнгүй тайлбарласан болно.
Ичинхорлоо Ш.
Дээд сургуулийн сургалт: онол арга зүй /Ред. Н.Жадамба-УБ.: Соёмбо принтинг,2012.-166х.
Гарын авлагад дээд сургуулийн сургалтад гарч буй өөрчлөлт, түүний суурь болсон дээд сургуулийн сургалтын технологи, сургалтын хөтөлбөр, гарын авлага, сургалтын аргазүй, багшийн хөгжил, судалгааны арга зүй, оюутны төлөвшил, сурах үйл ажиллагаа, лекц, семинарын хичээл, оюутны бие даасан ажил, үнэлгээ, тест зэрэг зүйлийг багтаан авч үзжээ.

Дэлгэржав М., Уранцэцэг Л.
Нийгмийн сэтгэл судлал -УБ.: “МУ-ийн ХҮ”,2012.-252х.
Номонд нийгмийн сэтгэл судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжлийн түүх; онолын зарим урсгал, нийгмийн төрөл бүрийн бүлгийн сэтгэл зүйн онцлог; бие хүний хөгжил, төлөвшил, нийгэмшил; сэтгэлзүйн судалгааны зарчим, арга, аргачлал; нийгмийн сэтгэл судлалын зарим салбар, хэрэглээний сэтгэл судлалын үндэс нийгэм-сэтгэл зүйн үзэгдэлд дүн шинжилгээ хийх мэдлэг чадвар эзэмшихэд хэрэгтэй мэдээллийг тусгасан болно.


Ичинхорлоо Ш.
Боловсролын философи үзэл баримтлал:Эрт ба эдүгээ/Ред. Л.Жамц -УБ.: Соёмбо принтинг,2011.-76х.

Энэхүү гарын авлагад сүүлийн 1000 гаруй жилийн хугацаанд гарсан боловсролын философи үзэл, санааны хөгжлийг тоймлон бичсэн байна.


Мягмар О.
Сэтгэл зүйн зөвлөгөө /Ред.П.Ариунбаяр -УБ.:Ган принт,2012.-118х.
Энэхүү номонд  гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөхөд чиглэсэн асуудлуудыг хөнджээ.

Мягмар О.
Сэтгэл судлал /Ред.Ц.Болор-Эрдэнэ -УБ.:Ган принт,2012.-104х.
Энэ номонд хүүхдийн ухаан бодол тэлэн ургаж, орчноо хүний ёсоор танин мэдэрч, нийгмийн амьдралд дасан зохицох, өөрийгөө болон өрөөлийг хүндэтгэх үзэлтэй, хүч нөөцөндөө итгэх итгэл дүүрэн, бусадтай хамтран ажиллах чадвартай, хүний дайтай хүн болж өсөхөд нийгмийн орчин ахуй, гэр бүл, үерхэл нөхөрлөл, ангид өдөр тдутам явагдаж байгаа харилцаа зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг талаар бичжээ.
Мягмар О. 
Судлаач багшийн гарын авлага /Ред.Б.Гантулга-УБ.:Ган принт,2011.-181х.
Энэхүү номонд хүүхдийг судлахад тавигдах шаардлага ба ёс зүйн асуудлыг товч тайлбарлан өгүүлсний дээр сургуулийн бага насны хүүхдүүд, өсвөр ба орь залуу насныхны сэтгэл зүйн онцлогуудыг судлах хялбар арга зүйнүүдийг цогц байдлаар авч үзсэн байна. Мөн суралцагчийн гэр бүл, анги бүлэг дэх харилцааг судлах аргууд ба холбогдох зөвлөмжүүд ч багтаж байгаа.

Мягмар О.
Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд /Ред.О.Мөнхжаргал-УБ.:Ган принт,2012.-217х.

       Энэхүү ном нь сэтгэл судлал, нийгмийн ажил, гүн ухаан, хүн судлалын мэргэжлээр суралцагчид болон хүний хөгжил, төлөвшил, бие хүний мөн чанар, онцлогийг сонирхон судлагчдад зориулагдсан болно.

Мягмар О. 
            Сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэцийн хөгжлийн зарим асуудал /Ред. О.Мөнхжаргал -УБ.:Ган принт,2011.-136х.
         Зохиогч энэхүү номондоо сургуулийн өмнөх насны хүүхдийн ёс суртахууны хөгжлийн асуудал, бага насны хүүхдийг цэцэрлэгт болон шинэ орчин нөхцөлд дасгахад чиглэсэн зөвлөмж, хүүхдийг өөртөө итгэлтэй хүн болгон өсгөхөд анхаарах зарим санаануудыг эцэг эхчүүдтэй ажиллахад зориулсан дасгал, даалгаврын хэлбэрээр оруулж өгсөн байна.


Батцэнгэл Г.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх ба хөгжүүлэх дасгалууд /эх бэлт. Г.Батмөнх -УБ.,2011.-62х.
Энэхүү гарын авлагад сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх сорилууд, хэл яриа, сонсгол, анхаарал, хөгжүүлэх дасгал тоглоомуудаас гадна хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илэрүүлэх энгийн аргазүйг оруулсан байна.

Мягмар О., Мөнхжаргал О.
   Харилцааны сэтгэл зүй  -УБ.:Ган принт,2012.-64х.

      Бид бие биенээ зөв таниагүйгээс болж харилцааны явцад зөрчил, саад үүсэх нь олонтоо. Өөрийгөө болон өрөөлийг танихад дөхөм болохуйц асуудлыг, тухайлбал бие хүний сэтгэл зүйн хувийн онцлогтой холбоотой асуудлыг түлхүү оруулжээ.

Оюунцэцэг С.
Таны эрүүл энхрий үр /Эх бэлт.Б.Нарангэрэл -УБ.:Мөнхийн үсэг,2010.-140х.
    Энэхүү номноос хүүхдийн асаргааны талаар олон талын мэдлэг олж авахаас гадна өсөлтийн онцлог ялгаа, мэдрэл сэтгэхүйн эрүүл хөгжлийн талаар зөв зүйтэй мэдээллийг олж авах болно.
Мягмар О.
 Сэтгэл судлал /Ред.Ц.Болор-Эрдэнэ.-УБ.:Ган принт,2012.-92х.

Сэтгэл судлалын ухааны гол судлагдахууныг сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийн онцлог, хэрэглээтэй холбон хялбарчилж өгсөнд энэ номыг гол ач холбогдол оршиж байгаа юм. Эл ном ЕБС болон сургуулийн өмнөх байгууллагын багш нар, клиник профессорууд, багш бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэглээг сонирхогч өргөн олонд зориулагдсан болно.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам