Saturday, April 13, 2013

Отгонтэнгэр Их Сургууль залуучуудын улсын аваргад давамгайллаа

Отгонтэнгэр Их Сургуулийн баг тамирчид
Монгол улсын ерөнхий сайд Н.Алтанхуягийн санаачилгаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо “Бид нэг багийнхан” төслийн хүрээнд идэрчүүд болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн 5 өдрийн турш Буянт-Ухаа дахь спортын шинэ ордонд явагдаж аваргаа тодрууллаа. 2013 оны идэрчүүдийн улсын аваргад эрэгтэй 18, эмэгтэй 10 баг хурд хүч авьяас чадвараа сорьсон бол, 20 хүртэлх насны залуучуудын улсын аваргад эрэгтэй 27, эмэгтэй 6 баг оролцжээ.
Ингээд 18 хүртлэх насны идэрчүүдийн улсын аваргын охидын ангилалд “Золбоо клуб” алтан медаль өргөмжлөл 1 сая төгрөгийн эзэн болсон бол, Баянхонгор, Хэнтийн аймгийн охидууд мөнгө хүрэл медалийг хүртсэн байна. Харин хөвгүүдийн ангилалд Г.Батлхам дасгалжуулагчтай “Дорноговь” аймаг аваргын алтан медалийн төлөө “Налайх” дүүргийг 38-29-өөр хожиж алтан медаль 1 сая төгрөгийн эзэн болсон бол, мөнгө Налайх, хүрэл медалийг “Золбоо клуб” хүртжээ. Харин залуучуудын улсын аваргын эмэгтэйчүүдийн алтан медалийн төлөө Монголын улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалаар удирдуулсан “МУИС” баг “Отгонтэнгэр их сургуулийг” хожиж аваргалсан бол, мөнгөн медалийг Отгонтэнгэр их сургууль, хүрэл медалийг Монгол улсын боловсролын их сургуулийн баг тамирчид хүртсэн байна. Мөн өсвөр болон залуучуудын улсын аваргын шилдэгийн шилдэг тоглогчдоор нас болгонд нэг нэг тамирчинг тодруулсан.Өсвөрийн охидын шилдэг тамирчнаар “Золбоо” багийн Н.Өнөрмаа, хөвгүүдээс Дорноговь аймгийн Н.Мэндбаяр нар тодорсон бол, Залуучуудаас “МУИС” Н.Чимэддолгор, “ОТИС” А.Ням-одсэр шилдэгүүдээр нэрлэгдсэн байна.
ОТИС багийнхандаа амжилт хүсье!
Отгонтэнгэр Их Сургуулийн баг тамирчид

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам