Friday, April 12, 2013

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ТӨВТЭЙ БОЛЛОО

Эрдэм шинжилгээ судалгааны төвийн нээлт
Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургууль багш, оюутны эрдэм шинжилгээ судалгааны ажлын чанар, агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлж цаашид эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Эрдэм шинжилгээ, судалгааны” төвийг ашиглалтанд орууллаа. “Эрдэм шинжилгээ, судалгааны төв байгуулах төсөл”-ийг Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг дэмжиж, техник, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг хийж, манай сургууль тус төвийн сургалтын
танхимыг бүрэн шинэчлэн тохижуулах, сургалтын таатай орчныг бүрдүүлэхэд 90 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. 
Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн зорилго нь эрдэмтэн, судлаачид, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг уялдуулах, улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, судалгаа эрхлэх чадварлаг, тогтвортой судлаач багшийн баг бүрдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах явдал юм байна. Мөн магистрант, докторант, судалгааны ажил эрхлэх сонирхолтой оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэх, орчин үеийн техник технологи, сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүнээр хангагдсан сургалтын таатай орчин бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд нэн шаардлагатай мэдээллийн эх сурвалжийн бааз суурийг бүрдүүлэх үндсэн зорилготой аж.
Отгонтэнгэр их сургууль нь бакалавр, магистр, докторын шаталсан сургалтыг олон жилийн туршид амжиллтай хэрэгжүүлсээр ирсэн Монгол улсын тэргүүлэх хувийн их, дээд сургуулийн нэг билээ. Тус сургуулийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл нь багш, оюутны эрдэм шинжилгээ судалгаа ажлын чанар, агуулга, үр өгөөжийг нэмэгдүүлэх явдал бөгөөд цаашид эрдэм шинжилгээ, судалгаанд суурилсан сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Одоогийн байдлаар манай сургууль магистрын түвшинд шинжлэх ухааны 4 чиглэлээр, докторын түвшинд шинжлэх ухааны 2 чиглэлээр тус тус эрдмийн зэрэг олгох сургалтыг зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхижүүлэх, чанаржуулах, сургалтын орчныг сайжруулах, эрдэмтэн, судлаачид, багш, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг уялдуулах, улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, судалгаа эрхлэх чадварлаг, тогтвортой баг бүрдүүлэх зорилгоор орчин үеийн техник технологи, сургалтын иж бүрэн хэрэгсэл бүхий эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулагдаж байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн зорилго нь:
-  Шинжлэх ухааны судалгааны онол, практикийн сургалт, хэлэлцүүлэг, семинар зохион явуулах
- Эрдэмтэн, судлаачид, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг уялдуулах
-  Улсын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, судалгаа эрхлэх чадварлаг, тогтвортой судлаач багшийн баг бүрдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах
- Магистрант, докторант, судалгааны ажил эрхлэх сонирхолтой оюутан залуусын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэх, орчин үеийн техник технологи, сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүнээр хангагдсан сургалтын таатай орчин бүрдүүлэх
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхэд нэн шаардлагатай мэдээллийн эх сурвалжийн бааз суурийг бүрдүүлэх /ном, сурах бичиг, сэтгүүл, цахим номын сан/ зэрэг болно.
Эрдэм шинжилгээ, судалгааны төвийн техник хэрэгсэл

-     
Konica Minolta bizhub C364 A3 Colour Multifunction Printer 
1 ш
-     
Canon Image Runner 2530i
1 ш
-     
Canon CanoScan 9000F Color Image Scanner
1 ш
-     
Dell Optiplex 9010MT
15 ш
-     
TP-Link TL-WN85N 300Mbps Wireless card 
15 ш
-     
Dell Power Edge R210 II Server
1 ш
-     
Netgear N300 Wireless Router WNR2000
1 ш
-     
Epson EB-1860 projector
1 ш
-     
Logitech Wireless Presenter R400
1 ш
 
Судалгааны хэрэглэгдэхүүн 

-     
Ном, сурах бичиг

-     
Хууль, тогтоомжийн эмхтгэл

-     
Магистр, докторын судалгааны ажил

-     
Мэргэжлийн сэтгүүл, эрдэм шинжилгээний бичиг

-     
Судалгааны тайлан, мэдээ

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам