Thursday, April 25, 2013

Ү.Амарбат багш “ЭВРИКА-2013” ЭШБХ-ийн гранприд өрсөлдөнө

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хуралд Отгонтэнгэр их сургуулийн Бизнесийн эрх зүйн тэнхимийн залуу багш Ү.Амарбат “Төрөөс хувийн өмчийг нөхөн төлбөртэйгөөр эргүүлэн авах эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” сэдэвт илтгэлээр хууль эрхзүйн салбартаа манлайлан тэргүүн байр эзэлжээ.
“Шинжлэх ухаанаа аваръя, судалж оролцоё” уриатай зохион байгуулагдсан “Эврика - 2013” ЭШБХ нь энэ жил хууль эрх зүй, cоёл урлаг, бизнес, эдийн засаг, анагаах ухаан, геологи уул уурхай, мэдээллийн технологи, инженер техник технологи, эрчим хүч, улс төр, экологи, аялал жуулчлал гэсэн 12 салбарын хүрээнд зохион байгуулагджээ.
Энэхүү хурлын зорилго нь  их дээд сургууль, коллежийн багш, оюутнуудын хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулах зорилготойгоор энэ жил 20 дах жилдээ зохиогдож байгаа аж.
 2013 оны 5 сарын 7-ны өдөр салбар бүртээ түрүүлсэн 8 багш төрийн ордонд илтгэлээ дахин танилцуулна. Шилдгийн шилдэг багшийг шалгаруулж гранпри шагнал олгох юм байна.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам