Monday, April 15, 2013

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

2013-2014 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БШУЯ-ны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”-ыг үндэслэн энэхүү журмыг  баримтлан зохион байгуулна.
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Отгонтэнгэр их сургуульд оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн ректорын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.
1.2. Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Отгонтэнгэр их сургуулийн талаар болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг www.otgontenger.edu.mn-ээс авч болно.
1.4. Бүх шатны сургууль болон байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, захиалга, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчин, нөхцөлд нийцүүлэн БШУЯ-аас гаргасан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
Хоёр. ШАЛГУУЛАГЧИЙН ХАНГАСАН БАЙВАЛ ЗОХИХ ШААРДЛАГА
2.1. Тус сургуулийн өдрийн ангид элсэгчид нь бүрэн дунд боловсролтой, 2012, 2013 оны ерөнхий шалгалт /ЕШ/ өгсөн, энэхүү журмын 4.3-д заасан босго онооны шаардлагыг хангасан батламж авсан байна.
2.2. Эчнээ, орой, бямба гаригийн ангид элсэгчид нь тухайн элсэж буй мэргэжлээс өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.
2.3. Дээд боловсролтой иргэн өдрийн ангид хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнөх бакалаврын дипломын голч дүн нь 2,5 болон түүнээс дээш байна.
2.4. Магистрын ангид элсэгчид тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн, бакалаврын дипломын голч дүн нь 2,75 болон түүнээс дээш байна.
2.5. Гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэн Монгол Улсын иргэн Отгонтэнгэр их сургуульд элсэхэд ЕШ-ыг дүйцүүлж болох тухай тодорхойлолтыг БШУЯ-аас авсан байна.
2.6. Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.
2.7. Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.
Гурав. ШАЛГУУЛАГЧДЫГ БҮРТГЭХ
3.1. Өдрийн ангид элсэгчдийг Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн 3-р байранд 2013 оны 07-р сарын 01-нээс 07-р сарын 09-ны өдрийг дуустал, “бямба гариг”, орой, эчнээ, магистрын элсэгчдийг 2013 оны 08-р сарын 26-наас эхлэн тус тус элсэлтийн комисс бүртгэнэ.
3.2. Хөдөө, орон нутагт тусгайлсан элсэлт авахгүй ба элсэхийг хүсэгчид сургууль дээр ирж тогтоосон хугацаанд бүртгүүлнэ. /Орон нутгаас элсэгчдийг дотуур байраар хангах үүрэг сургууль хүлээхгүй тул суралцах хугацааны турш амьдрах байраа өөрөө хариуцна/
3.3. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг эх хувиар нь авчирч бүртгүүлнэ. Үүнд:
а. Элсэхийг хүссэн өргөдөл
б. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
в. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /дээд боловсролын диплом/
г. Иргэний үнэмлэх
д. 3х4 хэмжээтэй цээж зураг 2% /сүүлийн гурван сард авахуулсан/
е. Бүртгэлийн хураамж 8000 төгрөг
3.4. Бакалаврын боловсролтой иргэд бакалаврын боловсролын диплом, түүний хуулбараас гадна энэ журмын 3.3-ын г, д, е-д заасан баримт бичгийг бүрдүүлсэн байна.
3.5. Материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.
Дөрөв. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ
4.1. Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан ЕШ-ын батламжилсан оноог үндэслэн оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.
4.2. Өдрийн ангид элсэгчдийг элсэх мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон доорхи хүснэгтэнд заасан тухайн мэргэжилд харгалзан ЕШ-ын онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо,  нэмэлт шалгуурыг харгалзан онооны дарааллыг тогтооно.
4.3. Отгонтэнгэр их сургуульд элсүүлэх ЕШ-ын босго оноо нь 400 ба түүнээс дээш байна.    

Мэргэжил
Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт
1
Англи хэлний багш
Монгол хэл эсвэл
аль нэг гадаад хэл
2
Хятад хэлний орчуулагч
3
Сэтгүүл зүй
Монгол хэл
4
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш
5
Аж ахуйн эрх зүй
Нийгмийн тухай мэдлэг
6
Олон улсын эрх зүй
7
Олон улсын худалдааны менежмент
Математик
8
Санхүүгийн менежмент
9
Нягтлан бодох бүртгэл
4.4. Хяналтын тоонд  багтсан элсэгчдийн жагсаалтыг элсэлтийн комисс 2013 оны 07-р сарын 10-ны өдөр ил тодоор Отгонтэнгэр их сургуулийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайтад гаргаж мэдээлнэ.
4.5. Орой, эчнээ, бямба гаригийн ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс жич зохион байгуулна.
4.6. Дор дурьдсан болзол, нөхцөлөөр элсэгчдийг ЕШ-ийн оноо харгалзахгүйгээр элсүүлэн суралцуулна.Үүнд:
а. Монгол хэл уран зохиол, гадаад хэл, математик, нийгэм тухай мэдлэг хичээлээр 2012-2013 оны хичээлийн жилд улсын олимпиадад байр эзэлсэн элсэгчдийг элсэлтийн харгалзах мэргэжлээр
б. Урлаг спортын онцгой авъяастай элсэгч
Тав. БҮРТГЭЛ
5.1. Элсэлтийн хяналтын тоонд багтсан элсэгчид сургалтын төлбөрийн тухайн жилийн тооцоог 2012 оны 08-р сарын 10-ны дотор бүрэн хийсэн тохиолдолд суралцах эрхийн бичиг олгоно.
5.2. Тэнцсэн элсэгч суралцах эрхийн бичиг авахдаа дараахи материал бүрдүүлнэ.
а. Бүртгэлийн хуудас
б. 3х4 хэмжээтэй цээж зураг 6% /сүүлийн гурван сард авахуулсан/
в. ЕШ-ийн батламж /эх хувь/
г. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
д. Сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
е. Сургалтын төлбөр төлсөн баримт
5.3. Эрхийн бичиг авсан элсэгчид 2013 оны 08-р сарын 26-30-нд тус сургууль дээр бүртгүүлсэн бол оюутнаар элсүүлэн ректорын тушаал гаргана.
5.4. Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол гэрээ байгуулахаас татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.
Зургаа. ЭЛСЭЛТИЙН КОМИССЫН ЭРХ, ҮҮРЭГ
6.1. Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга, явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Долоо. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
7.1. Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
Хаяг: БЗД, 5-р хороо, Жуковын музейн зүүн талд                          
Утас: 453944, 453933
E-mail; info@otgontenger.edu.mn   
Web site: www.otgontenger.edu.mn   

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам