Monday, March 18, 2013

“Универсиад” III их наадмаас алтан медаль хүртлээ


Монголын оюутны спортын “Универсиад” III  их наадам спортын 15 төрлөөр улс орон даяар энэ сарын 11-15ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдлаа.  
Универсиад наадам нь Соёл, спорт, аялал жуулчлалын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Гадаад харилцааны сайд, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгчийн баталсан зааврын дагуу анхан /их, дээд сургууль, коллеж/, дунд /нийслэл, баруун, хангай, зүүн, төвийн бүс/, шигшээ гэсэн 3 үе шаттайгаар явагджээ. 

Энэ тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй 18, эмэгтэй 16 баг оролцож хурд, хүч авъяас чадвараараа өрсөлдсөнөөс Отгонтэнгэр Их Сургуулийн эртэйчүүдийн баг тамирчид тэргүүн байр эзэлж алтан медаль хүртсэн байна. Мөн  Отгонтэнгэр их сургууль 2011 онд мөнгө, 2012 онд алтан медаль хүртэж байсан бөгөөд 2013 онд мөн тэргүүн байр эзэлсэнээрээ хошой аварга болсон анхны хувийн хэвшлийн их сургууль боллоо.Сонирхуулахад энэхүү наадмын хөнгөн атлетик, шатар, жудо, чөлөөт бөх, бокс, сагсан бөмбөг, ширээний теннисний тэмцээнээс шалгарсан баг тамирчид ОХУ-ын Казань хотноо зохиогдох дэлхийн оюутны спортын зуны 27 дугаар Универсиад их наадамд оролцох эрхтэй болох юм.
ОТИС баг
 

1 comment:

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам