Wednesday, March 6, 2013

Дорно дахины хэлний тэнхим

Дорно дахины хэлний тэнхимд хятад, япон, хэлний мэргэжлийн 9 багш, хэл шинжлэлийн ухааны 2 багш лекц болон дадлагын хичээлийг удирддагаас хэл шинжлэлийн ухааны доктор багш 2, магистр багш 7, мэргэжилтэн багш 2 ажиллаж байна. Тэнхимийн харьяанд япон, хятад хэлний орчуулагч-багш мэргэжлийн нийт 9 ангитайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. 
1991 он буюу сургууль анх үүсгэн байгуулагдсан 1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн япон, хятад хэлний мэргэжлийн ангийг нээн сургалт явуулж ирсэн бөгөөд шилдэг боловсон хүчнийг бэлтгэхэд чармайн ажиллаж байна. 
Дорно дахины хэлний тэнхимийн түүхээс товч дурьдвал, тус тэнхим нь байгуулагдсан цагаасаа хойш өнөөг хүртэл бүтэц зохион байгуулалтын хувьд хэд хэдэн удаа өөрчлөгдөөд байна.
-    Отгонтэнгэр их сургууль тэнхимийн зохион байгуулалтанд орсон 1996 оноос“Дорно дахины хэлний тэнхим” нэртэйгээр байгуулагдан хятад, япон хэлний мэргэжлийн ангиуд харьяалагдах болжээ. Тухайн үед хэл шинжлэлийн ухааны дэд доктор Р.Гүрбазар багш тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байлаа.
-    1997-1998 оны хичээлийн жилд тус сургуулийн ерөнхий эрдмийн хичээл заадаг багш нарыг нэгтгэсэн “Ерөнхий эрдмийн тэнхим” нэртэйгээр зохион байгуулагджээ. Тус тэнхим нь ерөнхий эрдмийн болон хэлний мэргэжлийн 15 багш харьяалагдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
-    1999-2000 оны хичээлийн жилээс сургуулийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр “Хэл шинжлэл, дорно дахины хэлний тэнхим” болж өөрчлөгдсөн юм. Тус тэнхим нь хятад, япон хэлний мэргэжлийн багш нараас гадна монгол хэл, хэл шинжлэлийн мэргэжлийн багш нар харьяалагдах болжээ.
-    2004-2005 оны хичээлийн жилээс эхлэн “Дорно дахины хэлний тэнхим” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, хятад, япон, солонгос хэл болон хэл шинжлэлийн чиглэлээр сургалт эрдэм шинжилгээний үйл ажиллагаагаа явуулж байна. 
Дорно дахины хэлний тэнхим нь 2000 оноос Японы Дайто Бунка их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан 2005-2006 оны хичээлийн жилээс тус сургуулийнхантай хамтран ОТИС-д япон, монгол оюутнуудыг холбосон теле-конференци ажиллуулсан. Мөн Японы Комазава охидын их сургуультай хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж буй бөгөөд жил бүр тус сургуулийн 10 гаруй оюутан багш нар манай сургуульд зочилж, оюутнуудтай уулзалт зохиох, аялал хийх зэргээр нөхөрлөж буй нь хоёр орны хэл, соёлыг харилцан суралцахад үр ашигтай байна. Багшлах боловсон хүчин бэлтгэх зорилгоор Комазава охидын их сургуульд манай сургуулиас 1 багш тус сургуулийн магистрантурт суралцаж төгссөн. Түүнчлэн япон хэлний оюутнууд долоо хоногт 2 удаа Комазава их сургуультай интернет хичээл зохион байгуулж байгаа нь хэлний бодит орчин бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна.
Японы Сока гаккай их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсний дотор тус сургуулийн доктор профессор Икэда Дайсүкэ ОТИС-ийн хүндэт доктор болсон нь тэмдэглүүштэй зүйл юм.   
2008 оноос Тайваны Мин Чуанийн их сургуультай хамтран жил бүр “Хятад хэлний заах арга зүй” сэдэвт багш нарын форумыг уламжлал болгон явуулж байна.



Сургалтын ажлын талаар: Тус тэнхимийн багш нар оюутанд хэл шинжлэлийн системтэй мэдлэг эзэмшүүлж, сурч судалж байгаа хятад, япон хэлээр чөлөөтэй харьцах чадвар олгох зорилгоор мэргэшүүлэх хичээлүүдийг заахын зэрэгцээ хэлний мэргэжлийн үндэс суурь болсон мэргэжлийн суурь хичээлүүдийг удирдан явуулж байна.
Оюутны сонгон суралцаж байгаа хэлээр бичгийн болон ярианы өндөр мэдлэг эзэмшүүлэх, судалгааны ажлын арга барилд сургах, тухайн орны түүх соёл, харилцааны хэв маягаас суралцах, сургалтын таатай орчинг бүрдүүлэн ажиллах нь манай багш нарын зорилго юм. Мэргэжлийн суурь мэдлэгээс гадна оюутнуудын харилцааны соёл, хүмүүжил, бие хүний төлөвшилд анхааран ажилладаг.
Танхимд олж авсан мэдлэгийг хичээлийн бус цагаар оюутны бие даасан ажиллагааны явцад бататган гүнзгийрүүлж оюутныг тасралтгүй хөгжүүлэхэд онцгой анхаардгийн нэгэн илрэл нь багшаас оюутанд зориулсан сурах бичииг, гарын авлага зохион хэвлүүлэхэд үргэлж анхаарсаар ирсэн явдал юм.
Хятад хэлний багш-орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн оюутнуудаас энэ хугацаанд Монгол улсын БСШУЯ, элчин сайдын яамдаас жил бүр хамтран зохион байгуулдаг шалгалтанд тэнцэх буюу хувийн зардлаар 30-аад оюутан БНХАУ, Япон улсад суралцаж байгаа болон суралцаад байна.
Оюутны олон нийт хүмүүжлийн ажилд жигд анхааран хичээлийн жилийн туршид урлаг соёл, спорт, зан заншилтай холбоотой оюутны ерөнхий мэдлэг, соёлын хүрээг тэлэх арга хэмжээг уламжлал болгон зохион явуулдаг.

Гадаад харилцааны талаар
•    Японы Дайто Бунка их сургуультай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 2000-2004 оны хичээлийн жилд 100 гаруй япон оюутнууд ирж, багшлах дадлагын ажлыг гүйцэтгэж ирсэн нь япон хэлний оюутнуудын хувьд япон хэл болон соёл, зан заншлаас суралцахад үнэтэй хувь нэмэр болсон юм.
•    2005-2006 оны хичээлийн жилээс тус сургуулийнхантай хамтран ОТИС дээр япон, монгол оюутнуудыг холбосон теле-конференци ажиллуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.
•    Дайто Бунка их сургуулийн профессор Кариядо Тошибумид ОТИС-ийн хүндэт доктор цол олгосон юм.
•    Японы Комазава охидын их сургуультай Хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж буй бөгөөд жил бүр тус сургуулийн 10 гаруй оюутан багш нар манай сургуульд зочилж, оюутнуудтай уулзалт зохиох, аялал хийх зэргээр нөхөрлөж буй нь хоёр орны хэл, соёлыг харилцан суралцахад үр ашигтай байна.
•    Японы Сока гаккай их сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсний дотор тус сургуулийн доктор профессор Икэда Дайсаку ОТИС-ийн хүндэт доктор болсон нь тэмдэглүүштэй зүйл юм.
•    Тайваний Мин Чуаны их сургуулийн хөрөнгө оруулалтаар “Тайваний боловсролын төв”-ийг байгуулан бакалавр, магистрын түвшинд оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.
•    2008-2009 оны хичээлийн жилд япон Комокава охидын их сургуультай хамтран телемост зайн сургалтын төслийг хэрэгжүүлж эхлэв.
•    2009-2010 оны хичээлийн жилд Тайваний Мин Чуаны их сургуультай хамтран “Хятад хэлний заах арга” форум болон хятад хэлний уран илтгэлийн улсын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай болов.
•    2010-2011 оны хичээлийн жилд Тайваний Мин Чуаны их сургуультай хамтарсан 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам