Wednesday, March 20, 2013

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

Батлав: Ректор                         Н.Энхзаяа

ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД 2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД 
ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

    2013 – 2014 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг БСШУ-ны сайдын 2005 оны 422 тоот батлагдсан "Оюутан элсүүлэх үлгэрчилсэн журам", 2006 оны 483 тоот тушаал болон 2008 оны 54 тоот тушаалаар энэхүү журмыг  баримтлан зохион байгуулна.
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Отгонтэнгэр их сургуульд оюутан элсүүлэх ажлыг тус сургуулийн ректорын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.
1.2. Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Отгонтэнгэр их сургуулийн талаар болон элсэлттэй холбоотой нэмэлт мэдээллийг www.otgontenger.edu.mn-ээс  авч болно.
1.4. Бүх шатны сургууль болон байгууллага, иргэдийн эрэлт, хэрэгцээ, захиалга, багшлах боловсон хүчний нөөц, сургалтын орчин, нөхцөлд нийцүүлэн БШУЯ-аас гаргасан хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

Хоёр. ШАЛГУУЛАГЧИЙН ХАНГАСАН БАЙВАЛ ЗОХИХ ШААРДЛАГА

2.1 Тус сургуулийн өдрийн ангид элсэгчид бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, Ерөнхий шалгалт /ЕШ/ өгсөн, эчнээ, орой, “бямба гариг ” ангид элсэгчид нь тухайн элсэж буй мэргэжлээс өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн байна.
2.2  Магистрын ангид элсэгчид тухайн мэргэжлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байна.
2.2 Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.

Гурав. ШАЛГУУЛАГЧДЫГ БҮРТГЭХ
3.1. Өдрийн ангид элсэгчдийг Отгонтэнгэр их сургуулийн хичээлийн 3-р байранд 2013 оны 06-р сарын 24-нээс эхлэн, “бямба гариг”,орой, эчнээ, магистрын элсэгчдийг 2013 оны 08-р сарын 26-наас эхлэн тус тус элсэлтийн комисс бүртгэнэ.
3.2. Хөдөө, орон нутагт тусгайлсан элсэлт авахгүй ба элсэхийг хүсэгчид сургууль дээр ирж тогтоосон хугацаанд бүртгүүлнэ.
Жич: Орон нутгаас элсэгчдийг дотуур байраар хангах үүрэг сургууль хүлээхгүй тул суралцах хугацааны турш амьдрах байраа өөрөө хариуцна.
3.3 Бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлнэ.Үүнд:
1. Ерөнхий шалгалтын батламж
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /дээд боловсролын диплом/
3. Иргэний үнэмлэх
4. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь
5. Бүртгэлийн хураамж 8000 төг
3.4. Баримт бичгийн зөвхөн эх хувийг үндэслэн бүртгэнэ.
3.5. Материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой хариуцлагыг элсэгч өөрөө хүлээнэ.
Дөрөв. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ШАЛГАРУУЛАЛТ
4.1. ЕШ-д орсон элсэгчээс оюутан элсүүлэх ажлыг зохион байгуулна.
4.2. Элсэгчдийн босго оноо 400-аас доошгүй байна.
4.3. Элсэгчдийг элсэх мэргэжлийн чиглэлээр бүлэг болгон доорхи хүснэгтэнд заасан тухайн мэргэжилд харгалзан ЕШ-ын шалгалтын онооны дарааллаар хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Оноо тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын гэрчилгээний дундаж оноо,  нэмэлт шалгуурыг харгалзан онооны дарааллыг тогтооно.

д/д
Мэргэжил
Элсэлтэнд тооцох ерөнхий шалгалт
1
Англи хэлний багш
Хятад хэлний орчуулагч
Монгол хэл эсвэл
Аль нэг гадаад хэл
2
Сэтгүүл зүй

Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг
3
Сургуулийн өмнөх насны хүүхдийн багш
Монгол хэл эсвэл нийгмийн тухай мэдлэг
4
Аж ахуйн эрх зүй
Олон улсын эрх зүй
Нийгмийн тухай мэдлэг

5
ОУ-ын худалдааны менежмент
Санхүүгийн менежмент
Ня-бо бүртгэл
Математик

4.4. Хяналтын тоонд  багтсан элсэгчдийн жагсаалтыг элсэлтийн комисс 2013 оны 07-р сарын 10-ний дотор ил тодоор Отгонтэнгэр их сургуулийн  байранд болон өөрийн сургуулийн вэб сайтад гаргаж мэдээлнэ.
4.5. Орой, эчнээ “бямба” гаригийн ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс жич зохион байгуулна.
4.6. Дор дурьдсан болзол, нөхцлөөр элсэгчдийг ЕШ-ийн оноо харгалзахгүйгээр элсүүлэн суралцуулна.Үүнд:
 а.  Монгол хэл уран зохиол, гадаад хэл, математик, нийгэм тухай мэдлэг хичээлээр 2012-2013 оны хичээлийн жилд улсын олимпиадад байр эзэлсэн элсэгчдийг элсэлтийн харгалзах мэргэжлээр;
б. Урлаг спортын онцгой авъяастай элсэгч;
в. Тус сургуультай хамтран ажилладаг болон ивээн тэтгэгч байгууллагын захиалгаар тэдгээртэй байгуулсан гэрээний нөхцлөөр хяналтын тоонд багтаан тус тус элсүүлнэ.
Тав. Бүртгэх
5.1. Элсэлтийн хяналтын тоонд багтсан элсэгчид сургалтын төлбөрийн тухайн жилийн тооцоог 2012 оны 08-р сарын 10-ны дотор бүрэн хийсэн тохиолдолд суралцах эрхийн бичиг олгоно.
5.2. Элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийг суралцах эрхийн бичиг авахаас өмнө бүрэн төлнө.
Тэнцсэн элсэгч суралцах эрхийн бичиг  авахдаа дараахи материал бүрдүүлнэ.
    1. Бүртгэлийн хуудас
    2. Тухайн онд авахуулсан цээж зураг 6%
    4. ЕШ-ийн батламж /эх хувь /
    5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь /
    6. Сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
    7. Сургалтын төлбөр төлсөн баримт
5.3. Эрхийн бичиг авсан элсэгчид 2013 оны 08-р сарын 26-30-нд тус сургууль дээр бүртгүүлсэн бол  оюутнаар элсүүлэн ректорын тушаал гаргана.
5.4. Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол гэрээ байгуулахаас татгазсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.

Зургаа. Маргаан шийдвэрлэх
6.1 Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.
Хаяг: БЗДүүрэг 5-р хороо Жуковын музейн зүүн талд                           
Утас: 453944, 453933
e-mail; info@otgontenger.edu.mn
Web site: www. otgontenger.edu.mn

1 comment:

  1. semoga undangannya laris manis dan usaha percetakannya tambah maju
    umroh paket tour dan travel
    service ac sedati sidoarjo
    daftar domain google seluruh dunia
    surabaya ac bekas,service ac surabaya,harga ac surabaya,toko ac surabaya, sewa ac surabaya, ac murah surabaya,jual ac surabaya, cuci ac surabaya sidoarjo ac bekas,service ac sidoarjo,harga ac sidoarjo,toko ac sidoarjo, sewa ac sidoarjo, ac murah sidoarjo,jual ac sidoarjo, cuci ac sidoarjo

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам