Friday, March 29, 2013

ОТГОНТЭНГЭР ИХСУРГУУЛИЙН “ТУЛАХ ЦЭГ” ХӨГЖЛИЙН КЛУБЫН ТАНИЛЦУУЛГА

Тулах цэг хөгжлийн клуб үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн ОТИС-ийн тэргүүний шилдэг, манлайлагч оюутнуудыг өөрийн эгнээндээ нэгтгэн авж мөн ирэх цагийн шилдэг оюутныг бэлдэж олон чадвар дадал суулган хөгжүүлж ирсэн билээ.
“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клуб үүсгэн байгуулагдсан цагаас одоог хүртэлх түүхэн замнал /товч/:
1. “ТУЛАХ ЦЭГ” клуб нь 2010 оны 12 дугаар сарын 12 нд ОТИС-ийн ХЗС-ийн оюутан Э.Эхболд, Ү.Амарбат нарын санаачилгаар анх “Парламентийн мэтгэлцээний” чиглэлээр үйл ажиллагаа явуулхаар байгуулагдаж байсан билээ. 2010-2011 оны хичээлийн жилд “ТУЛАХ ЦЭГ” клуб нь нийт 20 оюутны бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан.
2. “ТУЛАХ ЦЭГ” клуб нь ОТИС-ийн ХЗС-ийн захирал Ц.Алтанцэцэг багшийн  санаачилгаар 2011 оны 9 дүгээр сарын 30 ны өдөр “Оюутны зөвлөл”-тэй хамтран клубын үйл ажиллагааны чиглэл, нэрийг өөрчилж хуучин бүрэлдхүүн дээр шинээр өөрчлөн байгуулагдсан.  2011-2012 оны хичээлийн жилд “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клуб гэсэн шинэ нэртэйгээр “Эрдэм шинжилгээний илтгэл”, “Уран илтгэл”, “Парламентийн мэтгэлцээн”-ий төрлүүдээр гишүүдээ хөгжүүлэх чадваржуулах сургалт, тэмцээн зохион байгуулж уг хичээлийн жилийг амжилт бүтээлээр дүүрэн үдсэн билээ. Энэ үед Ү.Амарбат, Э.Энхболд, Энхбаяр нар нь ТОП 100 сургалтыг зохион байгуулж байсан.
3. “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клуб нь 2012-2013 оны хичээлийн жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Энэ жил клубын гуравдах тэргүүнээр ОТИС-ийн ХЗС-ийн БЭЗ 3-б ангийн дарга бөгөөд ХЗС-ын оюутны зөвлөлийн урлаг спортын секторын дарга болон ОТИС-ийн Оюутны холбооны дарга байсан Бүрэнбатын Ган-Эрдэнэ сонгогдон ажиллаж байна.

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын эрхэм зорилго:
- Клуб нь гишүүддээ өөрийнх нь эзэмшиж буй мэргэжлийг өөриймшүүлэх, хөгжүүлэх, мэргэшүүлэх, чадваржуулах зорилгоор Илтгэх урлаг, Мэтгэлцэх урлаг, Эрдэм шинжилгээний илтгэл бичих чадвар гэсэн төрлүүдээр онол, практик хосолсон чанарын өндөр түвшинд сургалт явуулах
- Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн оюунлаг, чадварлаг оюутан бий болгох эрхэм зорилготой.
- Ирээдүйн сэхээтэн, энэ нийгмийг авч явах иргэнийг бий болгоход бүхий л нөөц бололцоогоо ашиглан гишүүдээ бэлдэх
- Манлайлагч оюутанг бий болгож бусаддаа нөлөөлөх байдлаар нийт оюутнуудыг идэвхжүүлэх, сайн мэргэжилтэн болгох тал дээр анхааран ажиллах зэрэг клубын эрхэм зорилгууд болно.

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын бүтэц, зохион байгуулалт
“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын бүтэц, зохион байгуулалт

“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын үйл ажиллагааны чиглэл
“ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын үйл ажиллагааны чиглэл
Оюутныг чадваржуулах, манлайлагч болгох зорилгоор тэмцээн болон сургалт зохион байгуулдаг чиглэлүүд:
- Эрдэм шинжилгээний илтгэл
- Уран илтгэл
- Парламентийн мэтгэлцээн
                                         

ТУЛАХ ЦЭГ ХӨГЖЛИЙН КЛУБЫН ХАМТ ОЛОН
2012 оны 11 сарын 11
2013 оны 03 сарын 11
 “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын цаашдын зорилго:
1. Клубын салбар зөвлөлүүдийг ОТИС-ийн бүтцийн 3 сургууль дээр байгуулах, оюутнуудыг “МАНЛАЙЛАХ” чадварт сургах
2. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ТББ болох
3. Нийгэмд шаардлагатай төсөл боловсруулж хэрэгжүүлэх
4. “Уран илтгэл”, “Парламентийн мэтгэлцээн”, “Эрдэм шинжилгээний илтгэл”-ийн төрлүүдээр цогц сургалт явуулхад бэлдэх, сургалтын төлөвлөгөөг боловсруулах гэсэн дөрвөн хэтийн зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
                

“БИД МОНГОЛЫН МАРГААШИЙГ ОЮУТНААР ТӨСӨӨЛДӨГ”

Холбоо барих
Утасны дугаар:
ОТИС-ийн “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын тэргүүн Б.Ган-Эрдэнэ 99920880
ОТИС-ийн “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-ийн гишүүд
1. Алтангэрэл /ОТИС-ийн Оюутны холбооны 9 дэх тэргүүн/
2. Буяндаваа
3. Зунцас
ОТИС-ийн “ТУЛАХ ЦЭГ” хөгжлийн клубын “АЖЛЫН АЛБА”-ны гишүүд
1. “Уран илтгэл” хариуцсан гишүүн – Б.Ган-Эрдэнэ /клубын тэргүүн/
2. “Эрдэм шинжилгээ” хариуцсан гишүүн – Д.Амарбаясгалан /ОТИС-ийн ХЗКСТ-ын удирдагч оюутан/
3. “Парламентийн мэтгэлцээн” хариуцсан гишүүн - .Чанцалням

Blog:
http://rhetoricdebateking.blog.gogo.mn

Yahoo id:
Ganaa_34cs@yahoo.com

Facebook хаяг:
Profile- Тулах Цэг Хөгжлийн Клуб
Group- ОТИС-ийн Тулах цэг хөгжлийн клуб

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам