Friday, March 22, 2013

Багш нарын заах арга зүйн форум боллоо


Тайваны Мин Чуаны Их сургууль, Отгонтэнгэр Их сургууль хамтран жил бүр хятад хэлний багш нарын дунд  “Багш нарын заах арга зүйн” үндэсний форум зохион байгуулдаг уламжлалтай. Зургаа дахь жилээ зохион байгуулагдаж байгаа энэ форумын үеэр хятад хэл судлагч оюутан залуусын дунд “Миний мэдэх Тайвань”, “Монголд хятад хэл сурах нь” сэдвээр уран илтгэлийн уралдаан зохион байгуулжээ.


Энэ удаагийн уран илтгэлийн уралдаанд нийт арав гаруй оюутан залуус оролцсон бөгөөд  эхний гурван байрыг эзэлсэн илтгэгч Тайваны Мин Чуаны их сургуульд  нэг  жил хүртэл хугацаагаар тэтгэлгээр суралцах эрхтэй болжээ. Форумын нээлтийн үйл ажилгаанд Отгонтэнгэр их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн захирал доктор Э.Номин, Улаанбаатар дахь Тайваны гадаад худалдааны газрын дарга Яи Син И нар үг хэллээ.
Мөн Хятад хэлийг Монголд амжилттай сурхад тулгамдаж байгаа бэрхшээл, түүнийг даван туулах арга зам, багш нарын заах аргын талаар хэлэлцэхээр улсын болон хувийн Хятад хэлний сургалттай их дээд болон дунд сургуулиудын 20 гаруй багш нар энэхүү форумд оролцжээ.





















No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам