Thursday, March 21, 2013

Япон оюутнууд Отгонтэнгэр их сургуульд зочиллоо

Японы зүүн бүсийн газар хөдлөлтийн гамшигт өртсөн нутгийн 15 оюутан “Кизүна”-Анд нөхдийн барилдлага хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 18-ны өдөр Отгонтэнгэр Их Сургуульд зочиллоо. Япон оюутнуудыг Отгонтэнгэр их сургуулийн сургалтын албаны дарга Л.Мягманхүү угтан авч, тэдэнд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн  Япон, Монгол оюутнууд хичээлд сууж хоёр орны соёлын талаар харилцан ярилцаж, суралцжээ.
Мөн Япон хэлний дөрөвдүгээр ангийн бэлтгэсэн урлагийн тоглолтыг сонирхуулж хүндэтгэл үзүүлсэн байна. Энэ жил Япон улсын засгийн газраас ази номхон далай болон хойд Америкийн бүс нутгийн хүүхэд залуучууд, зүүн Японы гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн хүүхэд залуучуудын хооронд харилцаа тогтоох зорилгоор “Анд нөхдийн барилдлагааа бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр болжээ.  Энэ хөтөлбөрийн хүрээнд Монголын ахлах сургууль болон их дээд сургуульд япон хэл шамдан суралцаж байгаа оюутан сурагчдын төлөөллийг Япон улсад урьсан юм. Үүнд манай сургуулийн Япон хэлний дөрөвдүгээр ангийн оюутан  Э.Баярчимэг, О.Одончимэг, Ц.Болортуяа нар япон улсад 10 хоног  суралцаж,  аялаад иржээ.

1 comment:

  1. Mohon ijin berpromosi. service Ac segala jenis merk. kami service Ac mencakup wilayah coverage seluruh Surabaya, Gresik, Sidoarjo. kami juga menerima jasa service perbaikan AC bongkar dan pasang AC. pekerjaan kami cepat, tepat, profesional, harga kompetitif di banding harga jasa luaran.
    service ac split sidoarjo
    tukang service ac sidoarjo
    service ac surabaya sidoarjo
    service ac surabaya selatan
    service ac surabaya timur
    service ac surabaya barat
    service ac surabaya utara
    service ac kota surabaya

    Segera hubungi kami, dan kami akan datang kerumah Anda 24 Jam Non Stop.
    (Hari Sabtu / Minggu / Hari Libur buka)
    PIN BBM : 54BE0B4B / 5474CD93 / TELP : 085645475574

    ReplyDelete

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам