Tuesday, March 12, 2013

Сургалтын арга барилыг шинэчлэх зөвлөмж гаргана

Дээд боловсролын судлалын Монголын нийгэмлэгээс Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран их, дээд сургуулийн сургалтын системийн талаар цуврал хэлэлцүүлэг хийх гэж байна.
Үүнд:


  •  Дөрөвдүгээр сарын 13-нд "Их, дээд сургуулийн лекцийн хичээлийн технологийг боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал"
  • Дөрөвдүгээр сарын 27-нд "Их, дээд сургуулийн семинар, лабораторийн хичээлийн технологийг  боловсронгуй болгож, үр дүнг дээшлүүлэх асуудал" 
  • Тавдугаар сарын 4-нд "Оюутны бие даалт, сурах үйлийн үнэлгээг боловсронгуй  болгох, шинэчлэлийн асуудал" сэдэвт хэлэлцүүлгийг хийх ажээ.
Ийнхүү их, дээд сургуульд мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхийн тулд сургалтын арга барилыг боловсронгуй болгох агуулгаар эрдэмтэн, судлаач, багш нарын илтгэлийг хүлээж авч, асуудлыг олон талаас нь ярилцах юм байна. 
Үүнээс гарах үр дүнгээр эмхэтгэл бэлтгэх, багш, сургалтын байгууллагад зориулсан зөвлөмж гаргах тухай албаныхан мэдээллээ.
Хэлэлцүүлэгт оролцох илтгэлийг шалгаруулах ба дэлгэрэнгүй мэдээллийг  soyombo_alt2000@yahoo.com цахим хаяг болон  96616500  дугаарын утаснаас лавлах боломжтой ажээ.

У.БОЛОР

No comments:

Post a Comment

Ангилал

2012 slide Англи хэлний тэнхим Б.Галиндив Бидний бахархал Боловсрол видео Гадаад харилцаа Д.Оюунбат Дадлагын бааз Дорно дахины хэлний тэнхим Дотоод хяналт шалгалт Дэд профессор Д.Наранчимэг Зургын цомог Лого болон хавтасны загвар татах Лого татах Мэдээ Мэдээлэл Мэндчилгээ Мэргэжлийн гадаад хэлний тэнхим Мэргэжлийн кабинет Н.Зултунгалаг Номын сан Отгонтэнгэр их сургууль Отгонтэнгэр студи Отгонтэнгэр шүтээн ОТИС-ийн төгсөгч Оюутан солилцооны хөтөлбөр профессор Д.Оюунхорол Ректорын зөвлөл Санхүү Спорт Спорт өдөрлөг Сургалтын төв Сэтгүүл зүйн тэнхим Төсөл Тэтгэлэг Удирдах Зөвлөл Удирдах зөвлөлийн гишүүн Урамшуулал үзэсгэлэн - яармаг үнэлгээний алба Х.Энхтуяа Хамтын ажиллагаа Хичээлийн хуваарь Хөнгөлөлт Хөтөлбөр Хууль зүйн сургууль Хүмүүмлэгийн сургууль Хүмүүнлэгийн сургууль Хүний хөгжлийн сан Хэл шинжлэл - боловсрол Цэвэрлэгээ Шилдэг уншигч Эдийн Засаг-Бизнесийн Удирлагын Сургууль ЭЛСЭГЧИД 2013 Элсэлт Эрдэм шинжилгээ Эрхэм зорилго Яруу найргийн наадам